Шинэ оны эхний долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаан болов

IMG_0592Аймгийн удирдлагууд шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааны эхэнд Аймгийн Эрүүл мэндийн салбарын шинэ жилийн баярын өдрүүдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМГ-ын дарга Ч.Оюунаа мэдээлэл хийв. Аймгийн Засаг даргын орлогчоор Ш.Ёл, аймгийн Засаг даргын орон тооны Зөвлөхөөр н.Бас-Эрдэнэ нарыг томилсныг энэ үеэр танилцууллаа. Холбогдох байгууллага болон агентлагууд 2016 онд дэвшүүлсэн зорилтот жилийнхээ үр дүнг тайлагнах, ирэх оныхоо зорилтот жилийн ажлыг энэ 7 хоногтоо багтаан тодорхойлохыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үүрэг болголоо. Түүнчлэн 2017 ондоо эрч хүчтэй, санаачлагатай байж зөв, зоригтой алхамуудыг хийх хэрэгтэйг сануулав. Агентлагууд дотроо тодорхой ажлын албадуудтай байдаг бол ЗДТГ-ын хэлтсүүд асуудал хариуцсан нэг мэргэжилтэнтэй байдаг. Тиймээс  ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд ЗДТГ-аас гарч байгаа бодлого шийдвэрийг Тамгын газрын бодлогын мэргэжилтэн хариуцан, босоо тогтолцоо буюу дээд удирдлагаас ирж байгаа шууд хэрэгжүүлэх чиг үүргийн ажлыг агентлаг хариуцан гүйцэтгэх чиглэл өглөө.IMG_0591

 

 

2 Responses to Шинэ оны эхний долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаан болов

  1. Bugded ni amjilt husie. Mundag zaluuchuudiig songoson baina.

    Dornod
    2017 01.04 at 15:52
    Reply

  2. Шинэ оны шинэ залуу удирдлагуудтай эхэлж байгаад баяртай байна. Залуучууд эвтэй байж юу чаддагаа харуулах хэрэгтэй шүү. Амжилт хүсье залуустаа

    Irgen
    2017 01.04 at 16:11
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *