“Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцав

IMG_0053

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр “Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь асрамж хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан, эмч, асрагч, тогооч нарын найман ажилтан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 20 асруулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.IMG_0046IMG_0057
Аймгийн ХХҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл тус төвийн барилгын ашиглалтын хугацаа дуусч, хуучирч муудсан тул байрны асуудал тулгамдаж байгаа талаар ярьж байлаа. Мөн асруулагч нарын амьдралын ая тухтай орчинг бүрдүүлэхэд шаардлагатай хогшил, техник хэрэгслээр хангах, өрөө тус бүрт агааржуулалт, ариутгал халдваргүйжүүлэлт, тохижилтын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа ажээ. Асрамжийн газрын ажилтнуудыг мэргэшүүлэх, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудал чухал байгааг мөн үеэр аймгийн удирдлагуудад танилцууллаа. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус төвийн нөхцөл байдалтай танилцан, боломжтой бүхий л байдлаар цаашдын үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлэв.IMG_0055IMG_0048

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *