Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад боллоо.

Энэхүү сургуулилт Цагаан-Овоо суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд болж, сумдын төрийн албан хаагчид сайн дурыханыг хамруулсан 40 гаруй хүн оролцсон байна. Сургуулилтийн зорилго нь гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийг сурталчлах, аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэл хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн үед  хор уршгийг арилгах, ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо хамтын ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгджээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр нар оролцож сургуулийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө.

Энэ удаагийн иж бүрэн сургалтаар онцгой нөхцөлд урьдчилан бэлтгэлтэй байж, бэлэн байдалд сахилга баттай хариуцлагатай ажиллахыг харуулж чадсан, гамшгийн үед хэрхэн ажиллах чиглэлээр мэдлэг туршлага олгосон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж сумын удирдлагууд дүгнэж байлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад тус сумын эрүүл мэндийн төв халдвартын хээрийн нөхцөлд эмнэлгээ дэлгэж,өгөгдсөн цагийн байдлын хүрээнд тусламж үйлчилгээгээг бүрэн үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *