Монгол Улсын Гадаад харилцааны сайд Лу. Болд тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 05 дугаар сарын 15- ны  өдөр Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудалд буулаа. Тэрээр 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайлаар, Манжуур хотод гадаад харилцааны чиглэлээр албан ёсны уулзалтад оролцоод өчигдөр орой Дорнод аймагт ирсэн түүнтэй хамт Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр  нарийн бичгийн дарга Р.Бадамдамдин, тусгай үүрэгт элчин сайд Батж.Батбаяр, Да. Ганболд тэргүүтэй төлөөлөгчид хамт  ирлээ. 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн удирдлагууд болон ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзаж БНХАУ-ын Хайлаар, Манжуур хотод оролцоод ирсэн уулзалтынхаа талаар танилцуулж, мөн гадаад харилцааны нэгдмэл байдлын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр хоёр талын эдийн засгийн харилцаа, соёлын солилцоо, олон улсын асуудал, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг сэдвээр  уулзалт, ярилцлагад оролцжээ. Гадаад харилцааны яамны сайд манай аймгаас эхлэн гадаад харилцааны тал дээр нь  ихээхэн анхаарал хандуулж байгаагаа энэ үеэр хэлсэн  хэллээ. Аймгийн зүгээс гадаад харилцааны чиглэлээр анхаарах зарим асуудлуудыг дурдаж, сайд тавьсан асуудлуудыг анхааралдаа авч ажиллахаа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *