Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар батлагдсан “Мод тарих үндэсний өдөр”, Аймгийн засаг даргын 2010 оны 180 дугаар захирамжын дагуу хаврын мод тарих ажлыг угтан БОАЖГ-с санаачлан дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд: Тарьц-суулгац 2013 үзэсгэлэн худалдааг 2013 оны 5 сарын 15-18-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд ХХААЖДҮГазар, ХААЭШХүрээлэн, “БД”ХХК, Баян-Уул сумын иргэн Долгор, Оюунчимэг, Хэрлэн сумын 8-р багийн иргэн Д.Баяраа нар оролцож 20 гаруй төрлийн 23000 орчим модны тарьц, суулгац, цэцгийн мандлын үр, зүлэгний үр, бүх төрлийн хүнсний ногооны үр, үрсэлгээ худалдан борлуулж иргэдэд заавар зөвлөгөө өгсөн. Үзэсгэлэн худалдаанд Баянтүмэн, Гурванзагал, Матад, Хөлөнбуйр, Дашбалбар, Цагаан-Овоо сумдаас иргэд, аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *