IMG_5145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2013 оны 05 дугаар сарын 13 ны өдөр, билгийн тооллын шинийн 3. Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр Дорнодчууд Хан-Уулаа тахилаа. Уулын тахилгын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг болон Данриг Данжаалин хийдийн лам хуврагууд уулын сан уншиж, тахилгын зан үйлээ хийсэн юм.

Хан-Уулын тахилын баярт зориулан аймаг сумын цолтой гучин хоёр бөхийн барилдаан, сур харваа явагдсан. 06 дугаар сарын 01 ны өдрийг хүртэл аймгийн Засаг даргын захирамжаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Захирамж гарсан учраас энэ удаад хурдан морины уралдаан зохион байгуулагдаагүй. Тус тахилгын үйл ажиллагааг уламжлал ёсоор Хэрлэн сумын ЗДТГ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *