Dornod_-_Logo

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

ДОРНОД АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ТУСЛАХ   ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт  цахимаар авах  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/
  • Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны  06 дугаар сарын 03, 04-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  •  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  •  “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
    •  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
    •  Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, цахим шалгалт өгөх болон “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын талаархи семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны 06  дугаар  сарын 05-ны  өдрийн 16.00 цагт өгнө.
  • Бүртгүүлсэн иргэдээс  2013 оны  06 дугаар  сарын 06-ны өдөр   Сорилын шалгалт авна. Сорилын шалгалтад тэнцсэн иргэдээс Ур чадварын болон Ярилцлагын шалгалт  авна.
  • Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2013 оны 06  дугаар  сарын 05-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7058-3437 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

  • 1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.
  • Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, туслах түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн дэс түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.
  •  “Төрийн  жинхэнэ албаны  мэргэшлийн  шалгалт  авах  журам”-ын   6  дугаар  зүйлийн  38   дахь  хэсэгт зааснаар  мэргэшлийн шалгалтад  орохыг  хүссэн  иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.
  • “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах  эрхзүйн баримт бичиг

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.

1.     Монгол Улсын  Үндсэн хууль

2.     Монгол Улсын Их Хурлын тухай хууль

3.     Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

4.     Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

5.     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

6.     Төрийн  албаны тухай хууль

7.     Төрийн нууцын тухай хууль

8.     Авлигын эсрэг хууль

9.     Хөдөлмөрийн тухай хууль

10.   Захиргааны хариуцлагын тухай хууль

11.   Иргэдээс төрийн байгууллага,  албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх тухай хууль

12.   Байгууллагын нууцын тухай хууль

13.   Хувь хүний нууцын тухай хууль

14.   Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль

15.   Нийгмийн даатгалын  тухай  хууль

16.   Нийгмийн халамжийн тухай хууль

17.   Байгаль  орчныг хамгаалах тухай хууль

18.   Архивын тухай хууль

19.   Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

20.   Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын журам

21.   Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам

  БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Энэхүү Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Дэс  түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Туслах түшмэлийн ангиллын  албан тушаалд   томилогдох  боломжтой гэдгийг  анхаарна уу. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь заалт/

Учир нь, Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд зориулсан  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын “Сорилын шалгалт” болон “Ярилцлагын шалгалт” нь Дэс түшмэлийн ангиллын албан тушаалын  сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалттай харьцуулахад хөнгөн байдаг.

 

Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд дараахь албан тушаал хамаарна.

1.     Хорооны нийгмийн ажилтан

2.     Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан

3.     Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн

4.     Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан

5.     Сумын газрын даамал

6.     Сумын нийгмийн ажилтан

7.     Байгаль хамгаалагч

8.     Багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч

 

2.Туслах түшмэлийн ангиллын албан тушаал нь  төрийн жинхэнэ албан тушаалын хамгийн  анхан шатны зэрэглэлийн  албан тушаал байдаг тул Төрийн албаны зөвлөлөөс туслах түшмэлийн ангиллын албан тушаалуудад  ажилласан  жилийн  шаардлага  тавихгүй байхаар шийдвэрлэсэн. / “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 4 дүгээр зүйлийн 27.6 дахь хэсэг/

Өөрөөр хэлбэл дөнгөж сургууль төгссөн иргэд болон улсад ажилласан туршлага байхгүй иргэд туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан туршлага харгалзахгүйгээр өрсөлдөх боломж нь нээлттэй болсон.

3. ”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Эрх зүйч,  Нийгмийн ажилтан  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

4. Дээрх зүйлүүдийг тодруулж жишээ нь дээр тайлбарлая.

Та зард тавигдсан сумын Засаг даргын Тамгын газрын  “Иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдсан  ”Мэргэжлийн шаардлага”-ыг хангаад бүртгүүлж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн гэж бодье.

  • Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээд,  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авбал тухайн ажлын байрандаа томилогдох болно. /Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт/

Хэрэв та  өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Төрийн албаны зөвлөл таны нэрийг  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж,  онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ. Дараагийн иргэн татгалзвал мөн адил төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдана. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэг/

  • Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 55 ба түүнээс дээш оноо авсан боловч  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авч чадаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна.

Энэ тохиолдолд та тухайн сумын  болон бусад сумын ЗДТГ-ын  “Мэргэжилтэн”-ий сул орон тоо гарсан тохиолдолд Салбар зөвлөлөөс нэр дэвшигдэн томилогдох боломжтой болно.

  • Дэс түшмэлийн ангиллын албан тушаал буюу яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ /хорооны нийгмийн ажилтан, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтнээс бусад/-ын мэргэжилтний ажлын байранд нэр дэвшигдэн томилогдох боломжгүй.

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

ДОРНОД  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/Д Захиалга өгсөн газар, байгууллагын нэр Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр Хариуцсан асуудал Ангилал зэрэглэл Орон тоо Боловсрол мэргэжил мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай чадвар

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1 Дашбалбар сумын ЗДТГ МЭҮ-ийн тасаг Бэлчээрийн менежмент, газар тариалан, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Сумын бэлчээр ашиглалтыг зөв зохистой хуваарилах, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, хоршоо байгуулах сонирхолтой иргэдэд мэргжлийн зөвлөгөө өгөх, сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцах ТЗ-3

1

Дээд Нягтлан бодогч, эдийн засагч, экологич, ХАА-н инженер, эдийн засагч Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай байх Хөдөө суманд тогтвор суурьшилтай ажиллах
2 Баянтүмэн  сумын ЗДТГ МЭҮ-ийн тасаг Бэлчээрийн менежмент, газар тариалан, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Сумын бэлчээр ашиглалтыг зөв зохистой хуваарилах, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, хоршоо байгуулах сонирхолтой иргэдэд мэргжлийн зөвлөгөө өгөх, сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцах ТЗ-3

1

Дээд эдийн засагч, ХАА-н инженер, Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай байх Хөдөө суманд тогтвор суурьшилтай ажиллах
3  Матад сумын ЗДТГ Байгаль хамгаалагч Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, байгаль орчныг хамгаалах ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулах, иргэдэд сурталчилгаа хийх, удирдлагыг мэдээллээр хангах ТЗ-2

1

Дээд Байгаль хамгаалагч, байгаль экологийн мэргэжилтэй Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай байх, харилцааны өндөр соёлтой байх. Хөдөө суманд тогтвор суурьшилтай ажиллах, тухайн орон нутагтаа байнга оршин суудаг байх.
4 Халхгол сум ЗДТГ Багийн зохион байгуулагч Төр засгийн бодлого шийдвэрийг багт сурталчлах, хэрэгжүүлэх, багийн бүртгэл судалгааг үнэн зөв гаргах, сум багийн удирдлагуудыг мэдээллээр хангах ТЗ-1

1

Бүрэн дундаас дээш боловсролтой байх Нийгмийн салбарын мэргэжилтэй эсэхүл мэргэжил харгалзахгүй Албан хэрэг хөтлөх,бичиг баримт боловсруулах чадвартай, Компьютерийн анхан шатны мэдлэгтэй байх. Хөдөө суманд тогтвор суурьшилтай ажиллах, төрийн болон хувь хүний нууцыг хадгалах
5 Булган сум ЗДТГ Мал эмнэлэг, үржлийн тасагт мэргэжилтэн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцах ТЗ-3

1

Дээд Мал зүйч Багаар ажиллах чадвартай, иргэд байгууллагатай харьцах харьцааны ур чадвартай байх Орон нутагт тогтвортой ажиллах, компьютерийн  зохих мэдлэгтэй, ажлын цаг сунган ажиллах, ажлын шаардлагаар хөдөө явах боломжтой байх

ДОРНОД АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ДЭС  ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт  цахимаар авах  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/
  • Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны  06 дугаар сарын 03, 04-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  •  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  •  “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
    •  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
    •  Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, цахим шалгалт өгөх болон “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын талаархи семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны 06  дугаар  сарын 05-ны  өдрийн 16.00 цагт өгнө.
  • Бүртгүүлсэн иргэдээс  2013 оны  06 дугаар  сарын 06-ны өдөр   Сорилын шалгалт авна. Сорилын шалгалтад тэнцсэн иргэдээс Ур чадварын болон Ярилцлагын шалгалт  авна.
  • Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2013 оны 06  дугаар  сарын 05-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7058-3437 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

 ·          1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

  • Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.
  •  “Төрийн  жинхэнэ албаны  мэргэшлийн  шалгалт  авах  журам”-ын   6  дугаар  зүйлийн  38   дахь  хэсэгт зааснаар  мэргэшлийн шалгалтад  орохыг  хүссэн  иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.
  • “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах  эрхзүйн баримт бичиг

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.

  1. Монгол Улсын  Үндсэн хууль,
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,
  3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,
  4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль,
  5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,
  7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
  8. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,
  9. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,
  10. Төрийн  албаны тухай хууль,
  11. Төрийн албан ёсны хэлний тухай хууль,
  12. Төрийн нууцын тухай хууль,
  13. Авлигын эсрэг хууль,
  14. Төрийн хяналт шалгалтын тухай хууль,
  15. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
  16. Хөдөлмөрийн тухай хууль,
  17. Захиргааны хариуцлагын тухай хууль,
  18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,
  19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль,
  20. Иргэдээс төрийн байгууллага,  албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх тухай хууль,
  21. Байгууллагын нууцын тухай хууль,
  22. Хувь хүний нууцын тухай хууль,
  23. МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль,
  24. Татварын ерөнхий хууль,
  25. Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль,
  26. Нийгмийн даатгалын  тухай  хууль,
  27. Нийгмийн халамжийн тухай хууль,
  28. Нийгмийн даатгалын сангаас  олгох  тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хууль,
  29. Байгаль  орчныг хамгаалах тухай хууль,
  30. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,
  31. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хууль,
  32. Боловсролын тухай хууль,
  33. Дээд боловсролын тухай хууль,
  34. Архивын тухай хууль,
  35. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль,
  36. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
  37. Төрийн албаны шингэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг,
  38. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого,
  39. Албан хэрэг  хөтлөлтийн үндсэн заавар
  40. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын журам
  41. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам

   БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйл, ТАЗ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ,  МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх  боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн  “Баримт  бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

1.1.”Боловсролын шаардлага”- Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

1.2.”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Их эмч,  нягтлан бодогч  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

1.3. “Мэргэшлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт  сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

1.4.”Туршлагын шаардлага”- “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг  тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс  доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл  яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. Манай зарим иргэд “хэдхэн сар дутуу байна. бүртгэчих л дээ” гээд гуйгаад байдаг гэм бий. Иргэний хуулиар ийм боломж байхгүй юм байна гэдгийг ойлгоорой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын  дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд  бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн,  ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа Шалгалтын салбар комиссын гишүүд ийм иргэнийг бүртгэх боломжгүй  гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

ДОРНОД  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Дорнод аймаг

Д/Д Захиалга өгсөн газар, байгууллагын нэр Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр Хариуцсан асуудал Ангилал зэрэглэл Орон тоо Боловсрол Мэргэ-жил мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай чадвар
0 1 2 3 4

5

6 7 8 9 10 11
1 Аймгийн Боловсрол соёлын газар Удирдлага арга зүйн нэгж Мэргэжилтэн Физик газарзүйн боловсролын асуудал хариуцах ТЗ-5

1

Дээд/бакалавр/ Багш Физикийн багш Мэргэжлээрээ  5-аас доошгүй жил ажилласан байх Мэдээлэл боловсруулах, багаар ажиллах,бүтээлч сэтгэлгээгээр ажиллах Мэргэжлийн өндөр мэдлэг, харилцааны соёл эзэмшсэн, компьютерийн мэдлэгтэй байх
2

Аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хилийн хяналтын хэлтэс

Улсын байцаагч

Эрүүл ахуйн халдвар судлалын хяналт хариуцах

ТЗ-6

2

Дээд Эрүүл ахуйч, их эмч Мэргэшсэн байх Мэргэжлээрээ 3 аас доошгүй жил ажилласан байх Зохион байгуулах чадвартай, шударга, зарчимч, хүнтэй соёлтой боловсон харьцах, компьютерийн өргөн  хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх Орос, англи хэлний мэдлэгтэй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэлбэрэлтгүй сахих
3 Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Мэргэжилтэн Газар өмчлөлийн асуудал хариуцах ТЗ-5

1

Дээд/бакалавр/ Газар зохион байгуулагч,газрын кадастр, геодезийн инженер Тухайн мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх Асуудал боловсруулах, санал дэвшүүлэх, багаар ажиллах, компьютер, англи хэлний зохих мэдлэгтэй байх Цаашид тогтвортой ажиллах сонирхолтой, үнэнч шударга, шуурхай байх
4 Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Мэргэжилтэн Газрын кадастр, геодези, зураг зүйн асуудал хариуцах ТЗ-5

1

Дээд/бакалавр/ Газрын кадастр, геодезийн инженер Тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан Асуудал боловсруулах, санал дэвшүүлэх, багаар ажиллах, компьютер, англи хэлний зохих мэдлэгтэй байх Цаашид тогтвортой ажиллах сонирхолтой, үнэнч шударга, шуурхай байх
5 Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Улсын байцаагч Дашбалбар сумын Нийгмийн даатгал хариуцсан байцаагч ТЗ-5

1

Дээд Эдийн засагч, нягтлан бодогч Тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх компьютерийн өргөн  хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх

  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС

 

One thought on “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *