Аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар Дэлхийн зөн Монгол Олон Улсын Байгууллагын Хүүхэд хөгжил хамгаалал хөтөлбөрийн санхүүжилтээр “Гэр бүлийн хөгжил дэвшил-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төслийн үр дүнг өнөөдөр тайлагнав.
Хөтөлбөрийн зорилго нь гэр бүлийн гишүүдийн амьдралын чанарыг сайжруулахад нөлөөлөх, гэр бүлийн хөгжлийн өмнө тулгамддаг бэрхшээлийг шийдвэрлэх юм.
Тайлангийн уулзалтад хөтөлбөрийн үйл ажиллагааны танилцуулга, салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо, үр дүнг Хэлтсийн мэргэжилтэн П.Цэрмаа, хөтөлбөрийн хэрэгжилтэд Төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, үр дүнг ДЗОУБ-ын Монгол дахь хөтөлбөрийн төлсийн менежер Я.Цэрэнлхам нар танилцуулав.
Төсөлд нийт 50 өрх хамрагдсан бөгөөд Хэрлэн сумын багууд өрхтэй ажилласан тайлангаа хэлэлцүүж, өрхүүд гэр бүлд нь хэрэгжсэн үр дүн, сургамжийн талаар ярилцлаа. Хөтөлбөрт хамрагдсан гэр бүлүүд харилцааны зөрчилгүй гэр бүл, ажилтай орлоготой гэр бүл, хүүхдийн эрхийг дээдэлсэн гэр бүл, хариуцлагатай гэр бүл зэрэг өрхөд нөлөөлөсөн өөрчлөлтүүдийг харуулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах ажээ.
14900344_1822282584650601_2467337416450094105_n

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *