Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2016 оныг “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Энэ хүрээнд хамтын ажиллагааг сайжруулах, ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Хууль сахиулах байгууллагын удирдлагуудын хамтарсан уулзалтыг сар бүр зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн санал, гомдол, цаг үеийн ажлын мэдээлэл, үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлыг ярилцаж, санал солилцлоо. Иргэд Улсын бүртгэлийн хэлтэстэй холбоотой гомдол ихээр ирүүлж байгаа учир үүнд анхаарч ажиллахыг тус хэлтэст аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх чиглэл болгов. Хуваарийн дагуу энэ удаагийн уулзалтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс зохион байгуулсан байна.

14955860_1820931508119042_8705742636170715798_n

 

14591857_1820931548119038_3583830944333533320_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *