Энэ сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25км автозам ашиглалтад орлоо. Тус чиглэлийн автозамын 3-А хэсгийн 10км нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, 4А хэсгийн 15км нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байршиж байна. Дээрх хэсгийн автозамыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй улсын комисс ажилтай танилцан, хүлээн авлаа.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт  зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн барьж байна. “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулсан. “Өвөр залаат” ХХК-ийн 23км, “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа орсон. Удахгүй ашиглалтад орно. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэж улсын комиссын бүрэлдэхүүн ярив.

14885798_1213743548696078_872476879_n (1)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *