Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо. 2016 оны 05 дугаар сарын 17.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Тендерийн дугаар: 2016/08

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50.000 төгрөгөөр худалдан авч болно.

Тендерийн материалыг 2016 оны 06 сарын 13- ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийн төлөөллийг байлцуулан тендерийг 2016 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагт Дорнод хамгаалалтын захиргааны хурлын зааланд нээнэ.

Тендерт оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага.

-Мэргэжлийн байгууллага байх

-Ан агнуур зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн байх

-Ан амьтаны зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дадлага туршлага бүхий чадварлаг багтай байна. /Мэргэжилтнүүдийн анкет хавсаргах/

-Зохион байгуулалт хийхэд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байх.

-Уг ажлыг өмнө нь хийж байсан дадлага туршлагатай байх.

 

           Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9-р баг. Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн “Дорнод” хамгаалалтын захиргааны байр, З дугаар давхар 1, 2 тоот,

Утас:                           99035769, 96969869   факс: 70583529

Харилцах банк:       Дорнод төрийн сан банк,

Харилцах данс:       070013001

 

Цэцэрлэгийн шинэ барилгын дэд бүтэц татах /Хэрлэн сум, 4-р баг/

Зарласан: 2016-05-24

Нээлт: 2016-06-24 | 10:00

Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос “Цэцэрлэгийн шинэ барилгын дэд бүтэц татах /Хэрлэн сум, 4-р баг/” /Цахим-20160500244ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын/ www.e-procurement.mn дээр байгаа/ дагуу зохион байгуулж байна.

Цахим тендерийн хураамж 50 000 төгрөг

Санхүүжилт:    Орон нутгийн төсвийн хөрөнгөөс 320,0 сая

Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он

Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онд ядаж нэг удаа тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

2.2.4. Дулааны болон усан хангамжийн  гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг,

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байр, 2 дугаар давхар

Худалдан авах ажиллагааны алба

Утас: 7058-3058

Факс: 7058-4058

Цахим систем /www.meps.gov.mn/

One Response to Тендерийн урилга

  1. Зөвлөх үйлчилгээний тендер бий юу

    J.Dorj
    2017 02.15 at 17:24
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *