Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр олгогдож буй зээл

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн хүү жилийн 10,2 хувь буюу сарын 0,85 хувийн хүүтэй, 2 жил хүртэл хугацаатай олгох ба иргэнд 5.0 сая, нөхөрлөл, хоршоонд 10.0 сая хүртэл төгрөгийн төслийг хөдөлмөрийн хэлтэст хүлээн авч, дэд комиссоор шалгаруулан, тендерт шалгарсан банкаар дамжуулан олгоно.
Дээрх зээлэнд хамрагдах иргэн төсөл, иргэний үнэмлэхний хуулбар, ажлын байр бий болгох гэрээ, тодорхойлолт зэргийг бүрдүүлж авчирна, мөн материал түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авсан санхүүгийн баримтыг үндэслэн ажил олоход хүндрэлтэй иргэнд 2.0 сая хүртэл төгрөгийн хүүгийн хөнгөлөлтэй зээл олгож байна.

2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн хүү жилийн 7 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, 100 сая хүртэл төгрөгийн зээлийн төслийг Хөдөлмөрийн хэлтэс хүлээн авч байна.

3. Сум хөгжүүлэх сангийн зээлийн жилийн хүү 3 хувь, 3-5 жилийн хугацаатай харъяалагдах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хүлээн авч, орон нутгийн хэрэгцээнд тохирсон зээлийг олгож байна.

4. Хоршооны зээлийн жилийн хүү 6 хувь, 3-5 жилийн хугацаатай 50.0 сая хүртэл төгрөгийн зээлийн төслийг Хөдөлмөрийн хэлтэст хүлээн авч шийдвэрлэнэ.

5. Лизингийн зээлийн хүү жилийн 10,8 хувь, 3-5 жилийн хугацаатайгаар 100 -150 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдан авах төслийг Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгохоор Хөдөлмөрийн хэлтэст хүлээн авч байна.

 

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

One Response to Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр олгогдож буй зээл

  1. 2014 оны зээлээ өгч байгаа юу.хүүхдийн хадгаламж барьцаалж зээл авч болдог юм уу

    нямзаяа
    2014 03.04 at 18:05
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *