Category Archives: Цэргийн штаб

n8

Сумдын баг бүр хээрийн түймэр унтраах үлээгч аппраттай боллоо

Өнөөдөр сумдын тамгын газрын дарга нарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу орон нутгийн санхүүжилтээр авсан 165 ширхэг хээрийн түймэр унтраах үлээгч аппаратыг гардуулан өглөө. Дээрх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Онцгой байдлын хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, онцгой байдлын хошууч Г.Нармандах болон 14 сумдын Тамгын газрын дарга нар оролцлоо.

n10

Уг аппрат нь ой хээрийн түймрийн дөлийг үлээж унтраах зориулалтай БНХАУ-д үйлдэврлэсэн, хүндийн жин 8кг, 1,3л шатахууны багтаамжны савтай ,  20м/с хүртэл салхины хүчийг гаргадаг, нэг удаад 600м-3км зурвас галыг унтраах хүчин чадалтай юм.

n11

 

qr1

Чойбалсан нисэх буудалд сургуулилт боллоо

Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтран ажиллах уялдаа холбоог бэхжүүлж, гар нийлэмжтэй, ажиллах ажиллагааг хангах сургуулалт 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Чойбалсан олон улсын нисэх буудал” дээр зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагааны сэдэв нь 05-р сарын 07-ны өдөр 13 цагийн орчим Дорнод аймгийн “Чойбалсан олон улсын нисэх буудал”-д зэвсэглэсэн гурван этгээд гэмт халдлага үйлдэж, гурван иргэнийг барьцаалж, нэгнийх нь амь насанд халдаж шархдуулна. Тэдгээр зэвсэглэсэн этгээдүүд нь гадаадын иргэд байх бөгөөд нисэх буудлын хянах өрөөг барьцаалж, шатахуунаар цэнэглэсэн онгоц болон их хэмжээний гадаад валютыг шаардах юм. Шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас барьцааны нэг хүний амь насанд халдах оролдлого хийнэ, энэ үеэд түргэн туслаж хугацаа алдалгүй ирж эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэж аврах сэдэвтэйгээр явадсан юм.
Тус үйл ажиллагааны оролцох бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 327-р анги, Хилийн цэргийн 0132 дугаар анги, Дорнод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг байгууллагууд хамтран оролцсон юм.
Чойбалсан хотын нисэх буудал нь олон улсын нислэг болох БНХАУ-ын Хайлаар хотруу нислэг үйлддэг, цаашдаа ОХУ-ын Чита хотруу нислэг хийхээр болж байгаа  иймд хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх болох  болзошгүй гэмт халдлагаас хамгаалах үеийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа уялдаа холбоог сайжруулах үүднээс тус сургуулилтыг зохион байгуулсан. Уг сургуулилтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулагдаж байгаатай аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох танилцаж болзошгүй гэмт халдлага тохиолоо гэхэд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд түргэн шуурхай, хэрхэн зохион байгуулалттайгаар ажиллаж буйг сайшааж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
qr3 IMG_4594 IMG_4566 IMG_4552 IMG_4546 IMG_4516 IMG_4510 IMG_4504 IMG_4474 IMG_4460 IMG_4454 IMG_4447 IMG_4440 IMG_4429 IMG_4428 IMG_4425 IMG_4418 IMG_4417 IMG_4415

qe3

2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага боллоо

2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж мөн зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт алба хаасан цэргийн албан хаагчид халагдаж ирж байгаа.
Цэрэг татлага энэ жил өвөлжилт хүндэрсэн Халхгол сумаас бусад бүх сумдаас цэрэг татжээ. Цэрэгт явах хүсэл сонирхолтой залуус жилээс жилд нэмэгдэж байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаас болж олон залуус хасагдаж байгаа бөгөөд үүнд дотор чих, хамар хоолой, мэс заслын өвчлөл их байна.
Цэргийн насны залуус эрvvл мэндээр тэнцэхгvй, намхан, жин бага, туранхай, бие бялдрын хөгжил сул байна гэж жил бvрийн цэрэг татлагын vеэр яригдах болсон. Үүний шалтгаан нь нийтийг хамарсан биеийн тамирыг хөгжvvлэх ажил зогсонги байдалд орж, эрvvл мэндээ хамгаалах дасгал, хөдөлгеөний ач тусыг ард иргэдэд ойлгуулах, сурталчлан зааж сургахгvй болсонтой холбоотой гэж үздэг. Бvх нийтийг хамарсан ийм хэвшмэл vйл ажиллагааг хэрэгжvvлэх, цэргийн насны залуусын бие бялдарыг чийрэгжүүлэх ажил тулгамдсан асуудлын нэг болжээ.

qe4

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Өвөлжилтийг хүндхэн давж буй Халх гол сумын нутгаар 03 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 15-20 см зузаан цас нэмж орж салхины хурд 9-16м/с хүрч цасан шуурга шуурснаас зам даваа хаагдаж аймаг, сум багт зорчих зам бүрэн хаагдсан байна.
Үүссэн нөхцөл байдлын дагуу аймгийн Онцгой комиссын хурлыг аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох 03 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт яаралтай хуралдуулж, Халхгол суманд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна.

Халхгол сумын хэмжээнд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цахилгааны шугманд гэмтэл гарч

 

цэргийн ангийн цасны машинаар засварчид явсан боловч уг автомашин эвдэрч буцсан байна. Сум цахилгаангүй болсны улмаас гар утасны сүлжээ тасарч, Шатахуун түгээх станц ажиллахгүй бензин шатахуунгүй болсон байна.
Мөн 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10:00 цагийн орчим 18 настай эрэгтэй иргэн Б сумын төвөөс баруун урагш 10 гаран км газарт адуун дээрээ очихоор гараад холбоо бариагүй сураггүй байна сумаас эрэл зохион байгуулж байна гэсэн нөхцөл байдлууд үүссэн байна.
- Халхгол сум руу зорчих зам гаргах зорилгоор Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас чирэгч Урал автомашиныг 1 офицер, жолоочийн хамт гарган аймгийн Онцгой комиссоос 500л шатахууныг олгосон,
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас тус сумын цахилгааны шугаманд үүссэн гэмтэлийг засварлах ажлын хэсгийг ГАЗ-66 автомашинтай 5 хүний бүрэлдэхүүнтэй 500л шатахуунтай,
- Халхгол сумын малчидад тусламжаар хүргэж байгаа 946 шуудай, 38 тн хорголжин тэжээл, 1900 боодол, 38 тн өвсийг ачсан 3 автомашин нийт 5 автомашиныг цуваанд оруулан Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн онцгой байдлын ахмад Д.Хадбаатараар ахлуулан газар дээр нь очиж үүссэн нөхцөл байдлыг арилгах, шуурхай арга хэмжээ авч, сумын удирдлагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах үүрэг даалгавар өгч 03 дугаар сарын 10-ны 14:00 цагт Халхгол сум руу явуулаад байна.
Сураггүй болсон хүүхдийг эрж хайх ажлыг сумандаа шуурхай зохион байгуулах, сумын төвийн иргэд, Хилийн цэргийн ангийн албан хаагчдыг дайчлан “Хамар даваа”-ны цасыг цэвэрлэж зам, давааг нээх үүргийг сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаатарт өгчээ.