Category Archives: Хэлтсүүд

төрийн-алба1

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР  

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Ø  Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

Ø  “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

Ø  “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

Ø  “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалындэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 06 дугаар сарын 56-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

1.    Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.

3.    Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

4.    Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.    “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.

6.    Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.    Шалгалтын үйлчилгээний төлбөр

            Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.

 1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/

 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/

 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

            Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn  сайтаас болон 70583437 дугаараас лавлах боломжтой.

 

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ТӨРИЙН  ЖИНХЭНЭ

 АЛБАН ТУШААЛЫН СУЛ  ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛАЛ/ 

Д/Д

Захиалга өгсөн газар, байгууллагын нэр

Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцсан асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай чадвар

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

 Дашбалбар, Сэргэлэн

  сумын ЗДТГазар

Мал эмнэлэг үржлийн тасаг

Мэргэжилтэн

Бэлчээрийн менежмент, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ТЗ-3

2

Дээд

ХАА-н эдийн засагч,Инженер, МАА-н менежер,  Мал зүй,  аж ахуйн болон усны инженер

Мал зүйч,

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан

Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай

Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

2

Гурванзагал сумны ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Газрын даамал

Газрын харилцааг зохицуулах асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-3

1

Дээд

Газрын кадастр, газар зохион байгуулагч, геодезийн инженер

-

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан

Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах

Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

3

Баян-Уул сумын ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Мэргэжилтэн

Нийгмийн ажилтан

ТЗ-3

1

Дээд

Нийгмийн ажилтан, социологич

-

-

Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх

Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах,

4

Гурванзагал сумын ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Мэргэжилтэн

Малын үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-3

1

Дээд

Мал зүйч

-

-

Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх

Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР  

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Ø  Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

Ø  “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

Ø  “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

Ø  “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалындэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 06 дугаар сарын 56-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

1.    Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.

3.    Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

4.    Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.    “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.

6.    Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.    Шалгалтын үйлчилгээний төлбөр

            Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.

 1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/

 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/

 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

            Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn  сайтаас болон 70583437 дугаараас лавлах боломжтой.

 

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ТӨРИЙН  ЖИНХЭНЭ

 АЛБАН ТУШААЛЫН СУЛ  ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛАЛ/

 

Д/Д

Захиалга өгсөн газар, байгууллагын нэр

Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцсан асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай чадвар

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Баян-дун сумын Засаг даргын Тамгын газар

Засаг даргын Тамгын газар

Мэргэжилтэн

Байгаль орчин хяналтын улсын байцаагч

ТЗ-6

1

Дээд

Байгаль орчин, ус судлал, усны хими

Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Зохион байгуулах чадвартай, багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах

 Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг чанд сахих

2

Мэргэжлийн хяналтын газар

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс

Улсын байцаагч

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч

ТЗ-6

1

Дээд

Эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд судлалч

Мэргэшсэн байх

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан

Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай

Орос, англи хэлний мэдлэгтэй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг чанд сахих

3

Мэргэжлийн хяналтын газар

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс

Улсын байцаагч

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч

ТЗ-6

1

Дээд

Малын их эмч

Мэргэшсэн байх

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан

Зохион байгуулах чадвартай, программ компьютерийн хэрэглээний дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай

Орос, англи хэлний мэдлэгтэй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг чанд сахих

4

Боловсрол соёл урлагийн газар

Захиргаа удирдлагын алба

Мэргэжилтэн

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол, соёл урлагийн мэдээллийн  сан бүрдүүлэх, статистик мэдээлэл нэгтгэх

ТЗ-5

1

Дээд

Мэдээллийн технологи, компьютерийн программ хангамж

Мэдээллийн сангийн чиглэлээр задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулах арга зүй эзэмшсэн, боловсрол судлал

Сургалтын менежер, статистик мэдээллийн 3-ээс доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, судалгаа хийх, бүтээлч

Дүгнэлт хийх, шийдвэр гаргах, байгууллагын хэтийн төлөвлөлийн онол арга зүй эзэмшсэн, үйл ажиллагааны тайлан мэдээг  гаргаж дүн шинжилгээ хийх чадвартай

5

Боловсрол соёл урлагийн газар

Захиргаа удирдлагын алба

Мэргэжилтэн

Дизайн, техн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           ологийн боловсрол хариуцсан мэргэжилтан

ТЗ-5

1

Дээд

Дизайн, технологийн

Сургалтын технологи судалгааны арга зүйг эзэмшсэн

Боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, судалгаа хийх, бүтээлч

Компьютерийн хэрэглээний дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай

6

Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Мэргэжилтэн

Уламжлалт ангаах ухаан, сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-5

1

Дээд

Хүний их эмч

Уламжлалт ангаах ухаан

Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

7

Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Мэргэжилтэн

Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ТЗ-5

1

Дээд

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

Эрүүл мэндийг хамгаалах, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх

Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

8

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Мэргэжилтэн

Өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн

ТЗ-5

1

Дээд

Хүний их эмч

Хүний их эмч

Мэргэжилээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

9

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Мэргэжилтэн

Сэтгэцийн эрүүл мэнд, донтох, эмгэг, осол гэмтэл, тандалт хариуцсан мэргэжилтэн

ТЗ-5

1

Дээд

Хүний их эмч

Хүний их эмч

Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

10

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Мэргэжилтэн

БЗДХ-ын тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн

ТЗ-5

1

Дээд

Хүний их эмч

Хүний их эмч

Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

11

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Мэргэжилтэн

Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэ

ТЗ-5

1

Дээд

Хүний их эмч, хүнсний технологич

Хүнсний технологич

Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

12

Эрүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Мэргэжилтэн

Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн

ТЗ-5

1

Дээд

Их эмч, сувилахуй

Дархлаажуулалт, Вакцины хүйтэн хэлхээгээр мэргэшсэн

Мэргэжлээрээ 1-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт

/Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт/  Энд дарж татаж авна уу?

 

Сургалт зохион байгуулав.

“Цахим сан үүсгэх ажлыг эрчимжүүлэх, Чойбалсан  суманд  туршлага судлах” сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд  сумдын ЗДТГ болон төсөвт байгууллагуудын архив, бичиг хэрэг хариуцсан 60 гаруй ажилтнууд оролцов.        Сургалтаар  “Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй байдал, цаашид авах  хэмжээний талаар”, ББНШАЗК-ын хуралд оруулах баримт, бүртгэлээ хэрхэн  бэлтгэх тухай,    Галын аюулгүй ажиллагааны талаар танилцуулга зөвлөмж, Архивын баримтыг програмд оруулахад бэлтгэх үйл явц, Байгууллагын нөхөн бүрдүүлэлтийн явцын мэдээлэл, “Архивын баримтыг ХХНЖ-ийн дагуу ажилтнуудаас хэрхэн хүлээж авах, тэдгээрийг бүртгэлд хэрхэн оруулах” талаар мэдээллийг хийж, Чойбалсан сумын ЗДТГ, төсөвт байгууллагууд байгууллагын архивын программд баримт бичгээ оруулсан талаар танилцуулга, Чойбалсан суманд үзүүлэх сургалтыг хийж, урлаг спортын тэмцээн гар бөмбөг, “АХА”  тэмцээн,  аймгийн Архивын тасгаас Архивын баримтаар үзэсгэлэн гаргав.14375416_1173501699363175_708567095_o14375427_1173501529363192_660961914_o20160917_103529

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ГЭРЭЭ

72 sum hugjuuleh sangin geree, maygtin zagwar

48 ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

48 tusul songon shalgaruulah

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Засгийн газрын 2016 оны 153 дугаар
тогтоолын хавсралт

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ
ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сум хөгжүүлэх сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулна.

1.3. Сангийн орлого, зарлагыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд сан Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

1.4. Энэ журмын 1.3-т заасан дансанд сангийн хөрөнгөөс бусад хөрөнгө байршуулахыг хориглоно.

1.5. Сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг тухайн сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайланд тусгана.

1.6. Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох хөнгөлөлттэй зээл дараах нөхцөлтэй байна:

1.6.1. зээлийн хүүгийн хэмжээ нь жилд 3 хувь байна (энэ нь өмнөх жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй);

1.6.2. зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна.

1.7. Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй зээлийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө. Алдангийн хэмжээг сумын Засаг дарга болон зээлдэгчтэй байгуулах Зээлийн гэрээнд тодорхой тусгана.

1.8. Сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг зээлдэгчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаанд зориулан зарцуулна.

1.9. Сангийн хөрөнгийг энэ журмын 1.5, 1.8-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

1.10. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалттай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр шимтгэл, хураамж, төлбөр авахыг хориглоно.

1.11. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг сангийн хөрөнгийн эх үүсвэрийн 20-иос доошгүй хувь бүрдсэн тохиолдолд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр

2.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.1.1. улсын төсвөөс олгох сангийн эргэлтийн хөрөнгө;

2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж;

2.1.3. сангаас олгосон зээлийн хүүгийн орлого;

2.1.4. хугацаандаа төлөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги.

2.2. Аймаг, сумын төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс санд хандив өгөхийг хориглоно.

2.3. Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, хэрэгцээ, шаардлага, орон нутгийн идэвх, санаачилга зэргийг харгалзан төсвийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх бөгөөд төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхтэй:

3.1.1. жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, сангийн хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа, холбоог хангаж ажиллах;

3.1.2. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;

3.1.3. сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээний загвар, тайлан, мэдээ гаргах маягтыг батлах;

3.1.4. сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулах;

3.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.2. Сангийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг тухайн аймгийн Засаг дарга (Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж) хэрэгжүүлэх бөгөөд Засаг дарга нь дараах бүрэн эрхтэй:

3.2.1. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

3.2.2. аймгийн хэмжээнд сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;

3.2.3. аймгийн хэмжээнд сангаас олгосон зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, тайлан, мэдээг хянан баталгаажуулах, тэдгээрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлэх;

3.2.4. харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах;

3.2.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.3. Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1. сангийн төсвийг баталж, сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох;

3.3.2. сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр ахлуулан, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;

3.3.3. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;

3.3.4. сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;

3.3.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.4. Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

3.4.1. зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн сонгосон байх;

3.4.2. тухайн нэг зөвлөлийн гишүүнийг нөгөө зөвлөлийн гишүүнээр давхар ажиллуулахгүй байх;

3.4.3. хууль тогтоомжид заасан бусад шаардлага.

3.5. Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.5.1. төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах;

3.5.2. энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэр гаргах;

3.5.3. энэ журмын 3.5.2-т заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах;

3.5.4. энэ журмын 3.5.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаанд бариулах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх;

3.5.5. зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;

3.5.6. сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлж, сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

3.5.7. сангаас олгосон зээлийн хүүгийн тухайн жилийн орлогыг зарцуулах саналыг энэ журмын 1.8-д заасны дагуу боловсруулж, жил бүрийн сумын төсөвтэй хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

3.5.8. сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцах;

3.5.9. сумын иргэн, хуулийн этгээдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх, иргэдийн дунд сургалт зохион байгуулж, оролцоог хангаж ажиллах.

Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн санал
хүлээн авах, сонгон шалгаруулах журам

4.1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлд хүргүүлнэ.

4.2. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

4.2.1. тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх;

4.2.2. сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

4.2.3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

4.2.4. жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).

4.3. Энэ журмын 4.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан байна:

4.3.1. тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

4.3.2. төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

4.3.3. гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

4.3.4. төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

4.3.5. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

4.3.6. ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.

4.4. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөл иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн төсөл мөн журмын 4.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах бөгөөд зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар зохих шийдвэрийг гаргана. Зөвлөл тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд нийт гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурлын ирц бүрдсэн гэж үзнэ.

4.5. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана.

4.6. Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дансанд шилжүүлнэ.

4.7. Иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө.

4.8. Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:

4.8.1. зээлдэгчийн анкет;

4.8.2. зээл олгохыг хүссэн өргөдөл;

4.8.3. оршин суугаа газрын тодорхойлолт;

4.8.4. төслийн баримт бичиг;

4.8.5. энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн хурлын тэмдэглэл;

4.8.6. зээлийн болон барьцааны гэрээ;

4.8.7. барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах;

4.8.8. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

4.8.9. энэ журмын 4.2, 4.3-т заасан шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг.

4.9. Сумын Засаг дарга энэ журмын 4.9-д зааснаас гадна төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгална.

Тав. Сангийн үйл ажиллагааг тайлагнах,
хяналт тавих

5.1. Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно.

5.2. Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгана.

5.3. Энэ журмын 3.3.2-т заасан зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.3.1. зээл авсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайланг гаргуулан авах;

5.3.2. сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;

5.3.3. аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжийн хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлэх.

5.4. Сумдын Засаг дарга сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

5.5. Аймгийн Засаг дарга энэ журмын 5.4-т заасан сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн улирлын болон жилийн тайланг нэгтгэн, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.6. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 5.5-д заасан тайланг нэгтгэн, мөн журмын 5.8-д заасан аудитын дүгнэлтийн хамт тухайн жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

5.7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ.

5.8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 5.7-д заасан аудитын дүгнэлтийг аймгийн хэмжээнд нэгтгэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

Зургаа. Хариуцлага

6.1. Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд сангаас дахин зээл олгохгүй.

6.2. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна.

 

—o0o—

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

IMG_0006 IMG_0007 IMG_0008

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР

ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС

  1. Өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээллийг ЗДТГ-ын 70852233 дугаарын утсаар өдөр бүр 8.00-17.00 цагийн хооронд хүлээн авч байна. Мөн аймгийн ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгчид холбогдох материалыг бүрдүүлэн өгч болно. Өдөр бүр ажлын цагаар хүлээн авна.
  2. Хууль зүйн хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Цэндийн Мөнхтуяа. Холбогдох утас: 70584897, Өдөр бүр 8.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллаж бичиг хэргийн эрхлэгчээс ирсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэн ажиллаж байна. Иргэдийг ажлын өдрүүдэд цаг харгалзахгүй хүлээн авч уулзана.
  3. Дорнод аймгийн хэмжээнд 2016 оны эхний улирлын байдлаар 14621 өргөдөл ирснээс хуулийн хугацаанд 12682 шийдвэрлэж, 1087 өргөдлийг холбогдох байгуулллагад шилжүүлэн, 852 өргөдлийн хугацаа болоогүй байна. Өргөдлийн шийдвэрлэлт 86,7 хувьтай байна. Үүнээс аймгийн ЗДТГ-т 257 өргөдөл ирснээс хуулийн хугацаанд 252 шийдвэрлэн хариуг өгч, харъяаллаар 2 өргөдлийг шилжүүлж, хугацаа болоогүй 3 өргөдөл байна. Шийдвэрлэлт 98 хувьтай байна.

 ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА,

АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН

ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР

 

 

 

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт /%/

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

1 Дорнод аймгийн хэмжээнд

14621

12682

1087

-

852

86,7%

ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН

2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР

 

 

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлт

Үүнээс

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

Биечлэн уулзсан

Бусад

1

Аймгийн ЗДТГ

257

63

55

5

107

27

-

2

Харьяа агентлаг

9336

5124

22

1153

2699

338

3

Сумд

5028

4499

1

4

17

480

27

 

Дүн

14621

9686

56

31

1277

3206

365

Төрийн архивын Улсын үзлэг Дорнод аймагт

13281880_1084624861584193_1086224880_n  Төрийн архивын Улсын үзлэг Улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж байна.  АЕГ-ын ХШҮДАХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Ч.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ҮТА-ын ТБА-ын эрхлэгч М.Байгальмаа, ҮТА-ын УТНОНБА-ын эрхлэгч Ш.Эрдэнэбат нар 2016 оны 05 дугаар сарын 16-22 ны хооронд АЕГ-аас баталсан Удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөгөө өгч ажилласан ба тус шалгалтанд манай аймаг 98.1 хувийн “Онц сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Төрийн архивын үйл ажиллагаа болон хяналт шалгалтын үйл явцтай танилцахаар АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн хүрэлцэн ирж Архивын үйл ажиллагааны өнөөгийн болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

logo

ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

ДОРНОД АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2016 оны  05 дугаар сарын  23, 24-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2016 оны 05  дугаар  сарын 25-ны  өдрийн 16.00 цагт өгнө.

          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

1.     Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.

3.     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

4.     Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.     “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.

6.     Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.     Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

        Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

          2016  оны  05  дугаар  сарын 26-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

 

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

 

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

          Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2016 оны 05  дугаар  сарын 25-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

          Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7058-3437  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

 

ДОРНОД  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/Д Захиалга өгсөн газар, байгууллагын нэр Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр Хариуцсан асуудал Ангилал зэрэглэл Орон тоо Боловсрол мэргэжил мэргэшил туршлага Ур чадвар Тусгай чадвар
1 Халхгол сумЗДТГ МЭҮ-ийн тасаг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан  мэргэжилтэн Малын үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалах ТЗ-3

1

Дээд, бакалавр Малын их эмч, мал зүйч Иргэдтэй зөв боловсон харилцах, багаар ажиллах, чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх. Гадаад хэлний зохих мэдлэгтэй, хөдөө орон нутагт тогтвортой ажиллах.
2 Халхгол сум Цогтсүмбэр баг Багийн зохион байгуулагч Багийн мэдээлэл сурталчилгаа, дотоод ажил хариуцсан ажилтан ТЗ-1

1

дээд, бакалавр Гадаад харилцаа,нийгмийн ажилтан.бусад. Иргэдтэй зөв боловсон харилцах, багаар ажиллах, чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх. Гадаад хэлний зохих мэдлэгтэй, хөдөө орон нутагт тогтвортой ажиллах.
3 Халхгол сумын ЗДТГ ЗДТГ Газрын даамал Газрын тухай багц хуулийг орон нутагт хэрэгжүүлэх ТЗ-3

1

Дээд , бакалавр Газар зохион байгуулалт эсэхүл газрын кадастрын инженер Багаар ажиллах, чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх Гадаад хэлний зохих мэдлэгтэй, хөдөө орон нутагт тогтвортой ажиллах.
4

Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газар

МЭҮ-ийн тасаг

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, мэдээлэл хариуцсан  мэргэжилтэн Малын үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалах ТЗ-3    1 Дээд бакалавр Мал зүйч Багаар ажиллах, тайлан мэдээ боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх. Тухайн орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах
5

Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газар

МЭҮ-ийн тасаг

Малын эрүүл ээнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Малын эрүүл мэнд, хүнсний эрүүл аюулгүй байдалд хяналт тавих ТЗ-3    1 Дээд бакалавр Малын их эмч Багаар ажиллах, тайлан мэдээ боловсруулах, харилцааны соёлтой, асуудал шийдвэрлэх  чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх. Тухайн орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах
6

Матад сумын ЗДТГ

Байгаль орчны тасаг

Байгаль хамгаалагч Байгаль хамгаалах ТЗ-2 1 Дээд Экологич, байгаль хамгаалагч Багаар ажиллах, тайлан мэдээ боловсруулах, харилцааны соёлтой, асуудал шийдвэрлэх  чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг байх. Хөдөө ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

 

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС

ДОРНОД АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН