Category Archives: Нийгмийн хөгжлийн хэлтэс

Австралийн нэр хүнд бүхий сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргана уу

Та Австрали улстай эрчимтэй харилцаа тогтоож, дэлхийн түвшний манлайлагчдын шинэ үеийнхний нэг байхыг хүсч байна уу? Бид таныг байгаасай хэмээн хүсэмжилж байна. Австралийн сургалтын тэтгэлгийн 2015 сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл түгээх уулзалт удахгүй болно.
Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол манлайллын болон мэргэжлийн ур чадвар эзэмшиж, өөрийн орон, бүс нутаг, хүрээлэн буй хүмүүсийн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсвэл бидэнтэй нэгдэхийг урьж байна. Та зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшээд зогсохгүй, дэлхийн өнцөг булан бүрт харилцаа тогтоох тогтвортой хөгжлийг зорьсон Австралид төгсөгчдийн олон улсын холбооны сүлжээнд нэгдэх боломжтой.
Таны тэргүүлэх чиглэл биднийнхтэй адил
Австралийн тэтгэлгээр суралцах салбарыг дурьдвал:
•    Засаглал, эдийн засгийн хөгжил
•    Байгалийн баялаг, байгаль орчин
•    Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ
•    Дэд бүтэц, шинжлэх ухаан, технологи зэрэг юм
Дээрх салбаруудад багтах суралцах чиглэлийг дараах цахим хуудсаас үзнэ үү.
www.australiaawardsmongolia.org
Австрали нь оролцоог хөхүүлэн дэмждэг орон бөгөөд хүн бүрийн оролцоог хүндэтгэн үздэг. Иймд Австрали тэтгэлэг нь нийгмийн бүх бүлгийн хүмүүс, түүний дотор эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүхий л яс угсааны хүмүүсийн оролцоог талархан дэмжинэ.
Австралийн тэтгэлгийн талаар мэдээлэх уулзалт:
2014 оны 2 сарын 27 -ны  10:00 цагт  Дорнод дээд сургуулийн 208 тоот өрөөнд болно.
Хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Үсчний мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг олгох сургалт боллоо

n5Аймгийн хэмжээнд үсчний мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг олгох сургалтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Үсчин, гоо сайханчдын холбоо, “Лонда” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалт чадамж, орчин үеийн мэргэжлийн хандлагад суурилсанаараа урьд өмнө нь явагдаж байсан сургалтаас онцлог боллоо.
Сургалтад Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдахыг хүссэн иргэд, аймагт үйл ажиллагаа явуулж буй үсчин гоо сайхны салоны ажилчид нийт 51 иргэн хамрагдаж мэргэжлийн түвшний тайралт, мэргэжлийн бүтээгдэхүүний хэрэглээ, орчин үеийн тайралтын чадамжийг эзэмшин, зэрэг олгох шалгалтад хамрагдлаа.
Зэрэг олгох шалгалтыг улсын Ур чадварын мэргэжлийн комисс  Улаанбаатар хотоос томилогдон ирж авсан ба шалгалтад хамрагдсан 26 үсчинээс 1-р зэрэгт 7, 2-р зэрэгт 8, 3-р зэрэгт 11 үсчин тус тус тэнцэн, улсын баталгаажсан үнэмлэхний шаардлагыг хангасан.
Ирэх долоо хоногт анхан шатны мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй иргэд шалгалт өгч мэргэжлийн эрхээ авах юм.

Сүү цагаан идээ боловсруулах сургалт Цагаан-Овоо суманд болно

n6

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж буй Чойбалсан, Чулуунхороот, Баян-Уул, Цагаан-Овоо, Баянтүмэн сумын 25 малчинд малчны бизнес, аж ахуй эрхлэх ур чадвар, орлогыг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор сүү цагаан идээ боловсруулах сургалтыг ”Мөнх оюуны холбоо” сургалтын төвтэй хамтран Цагаан-Овоо суманд зохион байгуулахаар боллоо.

SAM_0664

Ном уншуулах сарын аян явагдаж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийн хүрээнд, номын сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн танин мэдэхүйн танхимд тус хэлтсийн дэргэдэх дугуйлангийн хүүхдүүдэд зориулж нүүдлийн номын сан ажиллаж байна.
“Номын хур” аяны нээлтийн арга хэмжээнд дугуйлангийн нийт 66 хүүхэд оролцсон бөгөөд аймгийн төв номын сангийн ажилтан төв номын сангийн үйл ажиллагааг танилцуулж, 8-12 насны хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон заавал унших номын жагсаалтыг гаргаж, шинэ содон номын үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ.

SAM_0673
Нээлтэнд оролцсон хүүхдүүдэд номын сангийн ажилтан ном унших заавар, зөвлөмжийг хүргэж үлгэр уншиж өгснөөс гадна сонссон үлгэрийнх нь  агуулгыг ярилцан дүгнэлт хийж  байгаа нь хүүхдүүдэд их л сонирхолтой байгаа нь ажиглагдаж байлаа.

SAM_0690
Аймгийн төв номын сан нь хэрэгцээт номыг зөөвөрлөн ажиллаж байгаа бөгөөд картгүй хүүхдүүд  шинээр карт нээлгэх боломжтой юм байна.
Аян сарын хугацаанд үргэлжлэх ба энэ хугацаанд дугуйлангийн багш нар хүүхдүүддээ номын сангаар үйлчлүүлэх хуваарь гарган ажиллаж, хаалтын үйл ажиллагаанд дугуйлангуудын номын сангаар үйлчүүлсэн байдал, уншсан номын дүрээрээ хэрхэн дүрийн тоглолт хийж буй байдлаар нь дугуйлангуудын оролцоог дүгнэх юм байна.

ХГБХХэлтэс

Та хөдөлмөр эрхлэхдээ Ажил олгогчтой гэрээ байгуулсан уу

Хөдөлмөр эрхлэхдээ Ажил олгогчтой гэрээ байгуулсан уу.

Хөдөлмөр эрхлэлтийн явцад хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажилтан, ажил олгогчийн харилцаа зөрчигдсөн гэж үзвэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Нээлттэй утас 70582233 дугаарт санал хүсэлтээ ирүүлнэ үү.

Хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбоотой мэдээллийг 2013.08.14-28 хүртэлх хугацаанд авна.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангийн сургалтын бүртгэл явагдана

Дорнод аймаг болон БНХАУ-ын Хөлөнбуйр хотын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний харилцан оюутан сургах ажлын хүрээнд Хайлаар хот дахь Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангийн сургалтанд сонгон шалгаруулж явуулах тул сонирхсон оюутан залуус, иргэд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын  9 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:
-Өөрийн болон эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
-Гадаад паспортын хуулбар
-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын үнэмлэх, дипломын хуулбар
-Оюутан бол сурч байгаа сургуулийн тодорхойлолт
-Өргөдөл

Лавлах утас: 93065079, 99582606, 7058-4103

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Picture2

Элсэлтийн ерөнхий шалгалт боллоо

Элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 14-c 10.00 цагаас орос хэлний хичээлээр Монгол орон даяар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.  Манай аймгийн хувьд 2013 онд 1181 сурагч ЕБС-ийг төгсөж, элсэлтийн шалгалтанд 1070 сурагч бүртгүүлсэн бөгөөд үүн дээр өмнөх оны 119 элсэгч нэмэгдэж 1189 суралцагч ЭЕШ-ыг өгчээ. Элсэгчид Математик, нийгмийн тухай мэдлэг, физикийн хичээлүүдийг дийлэнх нь сонгож шалгалт өгчээ. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг Улсын тэргүүний нэгдүгээр сургууль дээр зохион байгуулсан юм. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол, англи, орос хэл, биологи, газар зүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг  хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байсан юм.
Шалгалт дууссаны дараа шалгуулагчдын материалыг Скинтро машинаар засаж дүнг нэгтгэдэг юм байна.

Picture1

ССАЖЯ-ны дэд сайд манай аймагт ажиллаа

Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал манай аймагт ажиллалаа. Тэрээр Их бурхант цогцолборыг сэргээн засварлах улсын комиссын даргаар томилогдож сэргээн засварлах үл явцтай Халх гол суманд газар дээр нь очиж танилцсан байна. Түүнтэй хамт ССАЖЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн хамт олон Их шүтээнээ сэргээн засварлах ажлын 2 дахь жилийн үйл явцтай танилцаж судалсан байна. Энэ жил Их бурхантыг сэргээн засварлах ажилд 130 сая төгрөг зарцуулна.

Таеквондо

Дэлхийн аваргын хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Г.Анхбаяр хүрэл медаль хүртлээ

Монголын Пара Таеквондогийн шигшээ багийн тамирчин дэлхийн аваргын хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Г.Анхбаяр  Щвейцарь улсын Люзанн хотноо 2013 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохиогдсон Пара Таеквондогийн 4 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шалгарсан тул аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар, замын зардлын дэмжлэгийг үзүүлхээр болсон юм. Аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаар Захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангаас 1.000.000 төгрөгийн дэмжлэгийг тэмцээнд нь амжилт хүсч гардуулсан юм. Дорнод нутгийн хүү Г.Анхбаяр уг тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү дэлхийн аваргын  хошой хүрэл медальтан боллоо.

IMG_8393

БШУ-ны сайд Л.Гантөмөр Дорнод аймагт ажиллаж байна

БШУ-ны сайд Л.Гантөмөр 06 дугаар сарын 10–ны өдөр Дорнод аймагт зочилж, сургуулиудын үйл ажиллагаатай танилцан, боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчидтай уулзлаа. Хөдөө орон нутагт боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрөө танилцуулах, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хүрээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ашиглалттай танилцах давхар зорилготой түүний томилолт аймгийн хөгжимт драмын театр боловсролын салбарт ажиллаж буй багш нарын уулзалтаар эхэлсэн юм.

Уулзалтад шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сэтгэгдлийг сонслоо. Үүний дараагаар Улсын тэргүүний, үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж мөн Дорнод дээд сургуулийн оюутнуудтай уулзалт хийх юм.