Аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Хилийн тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг Дорнод аймгийн хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөлгөөн өнөөдөр Хилийн цэргийн… Read More

Охидын соёл хөгжлийн “Аз жаргал төв” байгуулав

Өсвөр үеийн охидод нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдэнд зөвлөгөө өгөх, өөрийгөө болон үе тэнгийнхнээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх охидын соёл хөгжлийн “Аз жаргал төв” өчигдөр үүдээ нээлээ. Аймгийн “Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга 2016 оны… Read More

Хүүхдийг ивээх сангийн бичил төсөл 7 сумдын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжинэ

Дорнод аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа Мэргэжлийн хяналтын газар, ДБЭХС ТӨХК, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хүүхдийн ивээх сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Дорнод аймагт хэрэгжиж буй  Хүүхдийн ивээх сангийн төслийн… Read More

“Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч”-дэд сургалт зохион байгуулна

Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төсөл нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр… Read More

Өнгөрсөн 14 хоногт хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 57,1 хувиар буурчээ

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд Цагдаагийн газрын, Хэв журмын тасгийн дарга Ц.Одчулуун өнгөрсөн 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Цагдаагийн газрын хэмжээнд 2017 оны 11-р сарын 10-23-нийг дуусталх 14 хоногийн хугацаанд иргэд байгууллагаас  жижүүрийн албанд нийт 222 дуудлага мэдээлэл хүлээн авсан… Read More

Олон улсын боксын тэмцээн үргэлжилж байна

Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохиож буй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын Олон улсын тэмцээн энэ сарын 22-26-ны өдрүүдэд Дорнод аймагт болж байна. Өчигдөр тэмцээний нээлтийн арга хэмжээ аймгийн Биеийн тамир, спортын газарт болсон юм. Нээлтийн арга хэмжээнд… Read More

Үндэсний чуулганы төлөөлөгчид уриалга гаргав

Үндэсний статистикийн хороо, УИХ, Дэлхийн банк хамтран “Тогтвортой хөгжил-Статистик” Үндэсний Чуулганыг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан. Чуулганд манай аймгаас төлөөлөл оролцсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. “Тогтвортой хөгжил – Статистик” үндэсний чуулганы төлөөлөгчид дараах уриалгыг… Read More

Гэрэл зургийн үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг 2017 оны 12 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Дорнод аймгийн гэрэл зураг сонирхогч та бүхнийг үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэхийг… Read More

Татвар төлөгчийн тооллого явагдаж байна

“Бүртгэл сайжруулах жил”-ийн хүрээнд Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг 2017.11.01-24-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллогын ажлын гол зорилго нь худалдаа,… Read More

Боксын Олон улсын тэмцээн болно

Аймгийн “Боксын шинэ хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит Боксын Олон улсын тэмцээнийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулна. Тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалаар Монголын Боксын холбооны дүрэм,… Read More