Category Archives: Засаг даргын зөвлөлийн хурал

А/16 Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

IMG_0009

IMG_0010

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

IMG_6373Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар :
Сэргэлэн сумын мэдээлэл
Засаг даргын нөөцийн сан болон Орон нутгийн хөрөнгийн сангаас зарцуулах төсөвт ажлууд
Аймгийн Засаг даргын нэрэмжит урамшуулал олгох журам батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Сэргэлэн сум хуралд өндөр ач холбогдол өгч сумын Засаг дарга, Тамгын дарга болон бүх багийн Засаг дарга нар мөн сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар  тус бүр мэдээлэл бэлтгэн ирж оролцсон.
Сэргэлэн сум олон ажил сэдэж, санаачлан хийж байгаан нэг нь “Цахим Сэргэлэн” хөтөлбөр баталж сумын төвийг бүхэлд нь камержуулсан байна. Ингэснээр сумын төвд архидалт, гэмт хэрэг эрс буурч байгаа сайн үр дүнтэй байна. Мөн сургууль, цэцэрлэгүүдийг камержуулснаар эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн яаж хүмүүжиж байгааг хөндлөнгөөс харах боломжтой болжээ. Дэлгүүр, хоршоо гэх мэт хувийн хэвшлүүд өөрсдөө санхүүжилт гарган камер тавьж байна.

А/115 Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

z115 z115-1 z115-2 z115-3

i4

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 04 дүгээр сарын 24-ны болж нийтдээ 3 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: Халх гол суманд малын сэг зэм устгасан ажлын талаарх мэдээлэл, Баян-Уул сумын нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан,  аймгийн засаг даргын нөөцийн сангаас захиран зарцуулах хөрөнгийн талаархи мэдээллийг Санхүү төрийн сангийн хэлтсээс орууллаа. Аймгийн Засаг даргын орлогчийн 2013 оны 04 сарын 10-ний өдрийн А/ 79 тоот “Малын хүүр сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулах, эрчимжүүлэх тухай” захирамжаар Халхгол сумын 4 багийн нутагт дэвсгэр дэхь газар нутагт булшлахаар овоолсон малын сэг зэм түүнийг зохион байгуулсан үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Аймгийн ХХААЖДҮГ, Мэргэжилийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтсийн хамтарсан баг тус суманд ажиллажээ. Сумын хэмжээнд хорогдсон малын сэг зэмийг устгалын цэгт төвлөрүүлэхээр ажилласан 5 ажлын хэсэг 04-р сарын 24-ны байдлаар нийт 137 малчин өрхийн 2868 толгой бод малын, 8799 толгой бог малын, бүгд 11667  толгой үхсэн малын сэг зэмийг 15 устгалын цэгт татан төвлөрүүлээд байгаа ба тээвэрлэж бөөгнүүлсэн малын хүүр сэг зэм 58,3 хувьтай байна. Үхсэн малын сэг зэмийг бөөгнүүлэх ажилд одоогийн байдлаар нийтдээ 2.5 тн дизель түлш, 2.5 тн А-80 бензин, 17 л масло, 5 л тосол болон 538.2 мянган төгрөгийн хүнс, 195.5 мянган  төгрөгийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зарцуулан 10.2 сая төгрөгийн зардалыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн Гамшгаас хамгаалах багцаас гарган зарцуулаад байна.
Баян-Уул сум хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаархи танилцууллаа. Сумын 220 малчин бүсгүйг оролцуулан малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг сумынхаа төвд хоёр хоногын турш зохион байгуулсан.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэх төслийг газар дээр нь үзэж эрэмблэх хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумынхаа иргэдийн оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан, сумандаа АМЭА-ийн тэргүүнийг урьж иргэдэд лекц уншуулан архи хор холбогдолын талаар 10 өдрийн турш сургалт явуулж хордлого тайлах эмчилгээ хийлгэж, архидалтын эсрэг клубыг 19 хүний гишүүнтэй байгуулан ажиллаж байгаа сумынхаа мэдээллийг интернетэд, цахим хаяг дээрээ байршуулан богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн   зэрэг ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.