Category Archives: Архивын тасгийн мэдээлэл

Сургалт зохион байгуулав.

“Цахим сан үүсгэх ажлыг эрчимжүүлэх, Чойбалсан  суманд  туршлага судлах” сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд  сумдын ЗДТГ болон төсөвт байгууллагуудын архив, бичиг хэрэг хариуцсан 60 гаруй ажилтнууд оролцов.        Сургалтаар  “Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй байдал, цаашид авах  хэмжээний талаар”, ББНШАЗК-ын хуралд оруулах баримт, бүртгэлээ хэрхэн  бэлтгэх тухай,    Галын аюулгүй ажиллагааны талаар танилцуулга зөвлөмж, Архивын баримтыг програмд оруулахад бэлтгэх үйл явц, Байгууллагын нөхөн бүрдүүлэлтийн явцын мэдээлэл, “Архивын баримтыг ХХНЖ-ийн дагуу ажилтнуудаас хэрхэн хүлээж авах, тэдгээрийг бүртгэлд хэрхэн оруулах” талаар мэдээллийг хийж, Чойбалсан сумын ЗДТГ, төсөвт байгууллагууд байгууллагын архивын программд баримт бичгээ оруулсан талаар танилцуулга, Чойбалсан суманд үзүүлэх сургалтыг хийж, урлаг спортын тэмцээн гар бөмбөг, “АХА”  тэмцээн,  аймгийн Архивын тасгаас Архивын баримтаар үзэсгэлэн гаргав.14375416_1173501699363175_708567095_o14375427_1173501529363192_660961914_o20160917_103529

Төрийн архивын Улсын үзлэг Дорнод аймагт

13281880_1084624861584193_1086224880_n  Төрийн архивын Улсын үзлэг Улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж байна.  АЕГ-ын ХШҮДАХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Ч.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ҮТА-ын ТБА-ын эрхлэгч М.Байгальмаа, ҮТА-ын УТНОНБА-ын эрхлэгч Ш.Эрдэнэбат нар 2016 оны 05 дугаар сарын 16-22 ны хооронд АЕГ-аас баталсан Удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөгөө өгч ажилласан ба тус шалгалтанд манай аймаг 98.1 хувийн “Онц сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Төрийн архивын үйл ажиллагаа болон хяналт шалгалтын үйл явцтай танилцахаар АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн хүрэлцэн ирж Архивын үйл ажиллагааны өнөөгийн болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

aa

IMG_0003

ДОРНОД АЙМГИЙН АРХИВЫН ТАСГААС ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтын мэдээллийн давхардал, ач холбогдолгүй баримтыг илрүүлэн арилгах, цахим сан үүсгэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2009 оны 199 дүгээр захирамжаар “Төрийн архивын сан хөмрөгийн баримтанд иж бүрэн нягтлан шалгах хөтөлбөр”, 2010 оны 67 дугаар захирамжаар “Архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг батлуулан ажиллаж, сүүлийн 4 жилийн хугацаанд нийт 69 хөмрөгийн 113 дансны 11079 хадгаламжийн нэгжийн 93589 хуудас баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийж, 69 хөмрөгийн 109 дансны 4315 хадгаламжийн нэгжийн 422500 хуудас баримтыг скайнерт оруулж, 69 хөмрөгийн 98 дансны 4114 хадгаламжийн нэгжийн 386261 хуудас баримтыг “photoshop” програмаар сэлбэн засаж, 23 хөмрөгийн 29 дансны 1754 хадгаламжийн нэгжийн 91493 хуудас баримтыг Төрийн архивын програм”-д шивж, холбосноор баримтын эрэлт хайлт сайжирч, архивын үйлчилгээ шуурхай болж байна.
Үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Архивын тасгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, баримтын хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилт тавин ажилласнаар 2006-2015 онуудад 64.055.991 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 49,767,500 төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжилт хийжээ.
№ Төрөл Зарцуулсан хөрөнгө
2006 2008 2010 2011 2012 2013 2014 2015
1 2 3 4 5 6 7 8 8 9
1 Улсын төсөв - - - - - 14,288,491
2 Орон нутгийн төсөв 1.500,0 3,500,0 5,500,0 6,500,0 11,800,0 11,000,0 4,967,5 5,000,0
3 Хандив, тусламж - - - - - - - -
4 Бусад - - - - - - - -
Нийт 1.500,0 3,500,0 5,500,0 6,500,0 11,800,0 25288,491 4,967,5 5,000,0

Энэ хугацаанд архивын тасагт 54 ширхэг нягтруулсан шүүгээ, 2 notbook, 7 скайнер, 2 агаар цэвэршүүлэгч, 1 конан, 1 зургийн аппарат, 3 принтер, 1 сервер, 1 зөөврийн хард, 10 компьютер, 2 төмөр шат, агаар чийгшүүлэгч 3 ш, 467 ширхэг баримтын хамгаалалтын хайрцагаар хангаж, баримтыг хамгаалалтын хайрцагт байрлуулж байна.

СУДАЛГАА ГАРГАСАН:
АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН,
УЛСЫН БАЙЦААГЧ Л.БЯМБАЦЭЦЭГ

АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫНГЭРЧИЛГЭЭГ ГАРДАЖ АВЛАА

Аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/343 дугаар захирамжаар “Байгууллагын архивын гэрчилгээ олгох журам”-ын дагуу Байгууллагын архивын гэрчилгээ авах шаардлага хангасан Татварын хэлтсийн материалыг Төрийн архивын дэргэдэх ББНШАЗК-ын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 5 дугаар хурлаар оруулан шийдвэрлүүлж, аймгийн Засаг даргын 2015 оны А/539 дүгээр захирамжаар аймгийн Татварын хэлтэст “Байгууллагын архивын гэрчилгээ”-г олгож, Татварын хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Намжилсүрэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулж өглөө.

ДОРНОД АЙМГИЙН АРХИВЫН ТАСАГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорнод аймгийн Архивын тасаг нь сумдын Засаг даргын Тамгын газрын болон агентлаг, төсвийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад 2015 оны 12 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Баримт бичгийн найруулга зүй, хэл зүйн дүрмийн талаар”, “Ажлын байрны эрүүл ахуй, дасгал хөдөлгөөн”, “Компьютер ба вэб сайт” зэрэг сэдвээр танхимын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 73 архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд оролцлоо.

Сургалтад хамрагдсан нийт ажилтнуудад цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.

Байгууллагын архивын гэрчилгээ олгох журам

1 2 3 4 5 6 7 8

Баяндун суманд “Албан хэрэг хөтлөлт, архивын ажлын үндсэн ойлголтууд ба мэдээллийн технологийг архивыг салбарт нэвтрүүлэх нь” сургалт боллоо

Untitled-1

Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хууль зүйн хэлтсийн Архивын тасаг хамтран сумдын ЗДТГ-ын болон төсвийн байгууллагуудын архив, бичгийн хэргийн ажилтнуудад 2013 оны 08 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд “Албан хэрэг хөтлөлт, архивын ажлын үндсэн ойлголтууд ба мэдээллийн технологийг архивын салбарт нэвтрүүлэх нь” нэгдсэн үзүүлэх сургалт, семинар зохион байгууллаа.
Untitled-2
Сургалтанд нийт 50 архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд оролцлоо.

Энэхүү үзүүлэх сургалт нь Баяндун сумын ЗДТГ болон төсөвт байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн баримтын зохион бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, архивын програм  хангамжийг хэрэгжүүлж байгаа байдлыг сурталчлан бодит байдалд үзүүлж таниулах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

Сургалтаар “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хэрэгжилтэнд анхаарах зарим асуудал”, “Баримт бичгийн стандарт”-ыг мөрдөх үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал”, “Хариутай бичгийн шийдвэрлэлтийн үйл ажиллагаа, шийдвэрлэлтийн мэдээ, тайлан гаргах”, “Байгууллагын болон төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх асуудал, аргачилсан зөвлөмж”, “Архивын тухай ойлголт, “Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлын арга зүй”, “Архивын баримтад тооллого хийх тухай” зэрэг сэдвээр мэдээлэл хийж,  цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал  бодлоо солилцлоо.
Сургалтанд Дорнод аймгийн Засаг дарга нарын  22  зураг,  Дорнод аймгийн болон Чойбалсан хотын түүхэнд холбогдох баримт 5 ХН, 19 дүгээр зууны үеийн Монголын улс төр, соёлын зүтгэлтэн Бат-Очирын Тогтохтөр /То Ван/-гийн мэндэлсний 200 жилийн ойг угтаж хийсэн эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын баримт, Дорнод аймгийн нутагт байгаа хөшөө дурсгал, нэрэмжит байгууллагуудын бүртгэл, зургууд, Япон Манжийн цэргээс Халхын сүм ба Булан дэсрний харуулыг довтолсон тухай холбогдох материал зэргээр үзэсгэлэн гаргалаа.
Ажилтнуудад “Баримтад нягтлан шалгалт хийх зөвлөмж”, “Төрийн архивын байнга хадгалах баримтын данс”,  “Байгууллагын үйл ажиллагаанд нийтлэг  гаргах баримт бичгийн  хадгалах хугацаа”  зэрэг гарын авлагыг боловсруулан тараалаа.

 

ДОРНОД  АЙМГИЙН АРХИВЫН ТАСАГ