Category Archives: Алдартнууд

8 Баатаржав3

Дамбадондогийн Баатаржав

Олимпийн алтан медальт Д.Баатаржав
Дамбадондогийн Баатаржав (1961 оны зургадугаар сарын 2-нд төрсөн) Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпаас алтан медаль авсан байт харвааны тамирчин. Аав Дамбадондог нь Монгол улсын начин цолтой бөх хүн байв.
Тэрбээр 1989 оноос байт харвааны спорт¬оор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шал¬гаруу¬лах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан.
Мөн 2000 онд Австрали у…лсын Сидней хотноо болсон паралимпаас шагналт тав-дугаар байр, 2001 онд БНСУ-ын Вонжу хотноо болсон Номхон Далайн наадмын шагналт дөрөв¬дүгээр байр, 2004 Грекийн Афин хотноо болсон паралимпын наадмын тав¬дугаар байрыг тус тус хүртэж байжээ. 2006 оны Азийн наадамд байт харвааны төрлөөр улсаа төлөөлөн оролцож байсан.
2008 оны Бээжингийн паралимпийн наадамд мөн байт харвааны төрлөөр оролцож алтан медаль авсан. 2008 оны есдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дамбадондогийн Баатаржавт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнажээ.

8 Баатаржав 2

7 Хан хуурч Жамъян

Гомбодоржийн ЖАМЪЯН

Ардын жүжигчин, алдарт морин хуурч, хөгжимчин Г.Жамъян
БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч, хөгжимчин.

Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Хөгжим бүжгийн дунд сургуульд багш байхдаа Монгол улсын ардын жүжигчин /1979/. Гавьяат жүжигчин /1946/. Төрийн шагнал /1966/ хүртсэн.
Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна. Тэнд алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр оржээ. Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы “Бодол”, “Бяцхан дурдатгал”, А.Г.Рубинштейны “Аялгуу”, П.И.Чайковскийн “Баркороло” гэхчлэн үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан алдарт хөгжимчин ажээ. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ.
“Цогт тайж” жүжгийн “Алтан бүс”, “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын “Миний баясгалан” жүжиг, манай анхны бүжгэн жүжиг “Манай нэгдлийнхэн”-ий хөгжмийг зохиожээ. ДЗО-ны 4 удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглон шагнал хүртжээ. ХБДС-д 58 жил багшилж олон шилдэг хуурчдыг төрүүлсэн, гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан байна. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ.

6  цэвэгжав

Очирын ЦЭВЭГЖАВ

6 О.ЦэвэгжавТөрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, анхны ардын зураач, ХХ зууны манлай зураач /1915-1979/
О.Цэвэгжав нь Баяндун сумын бага сургууль багш нарыг бэлтгэх сургууль /1931/ төгссөн. Монголын реалист уран зургийн томоохон төлөөлөгч Уран зургийн өндөр түвшинд бүтээлээ туурвиж байсны тод илрэл нь “Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээнд” /1948/, “Гурван баатар” /1947/ зэрэг түүхэн сэдэвт бүтээлүүд, “Өөрийн хөрөг” /1946/, “Ерөөлч Жигмэд” /1946/, “Зураач” Д.Чойдог” /1948/, “Гавьяат хөгжимчин Жамбал”/1963/, зэрэг хөрөг бүтээлүүдээс нь харагддаг. Европ уран зургийн аргыг Монголд нэвтрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Цэвэгжав аж байдлын сэдвээр “Бухын мөргөлдөөн” /1953/, “Ууланд” /1953/, “Азаргын ноцолдоон” /1958/, “Эмнэг сургагч” /1963/, зэрэг Монголчуудын зан заншил, эрдэнэт малаа хайрлан өсгөх арга ухаан, эр зоригийг бахдан үзүүлсэн шилдэг бүтээл олныг туурвисан, “Дайснаас буцаж ирсэн нь”, “Гурван баатар зургуудаараа төрийн шагналуудыг /1945, 1947/ авчээ. Түүний хамгийн алдатай бүтээл нь түүний 15 жил бодож туурвисан “Азарганы ноцолдоон” зураг юм. Урлагын гавьяат зүтгэлтэн цолыг 1945, ардын зураач цолыг 1965 онд авчээ.

5 Д.Цэвэгмид 0

Дондогийн ЦЭВЭГМИД

Монголын төр олон нийтийн зүтгэлтэн, дипломатч , зохиолч, амьтан судлаач, анхны гавъяат багш /1915-1991/

Д.Цэвэгмид нь Баяндун сумынд төрсөн, Бага дунд сургуулийг орон нутагтаа төгсөж улмаар Москвагийн В.И.Ломоносовын нэрэмжит Их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн. Москва хотод “Сравнительный эколого-морфологический анализ организаций пищух Монголий”/1950/ сэдвээр Биологийн ухааны дэд эрдэмтэий зэрэг хамгаалсан. Түүний “Үхэр оготоно ба туулайн жишил анатомын судалгаа нь биологийн шинжлэх ухааны салбарт анх түрүүн хийгдсэн бөгөөд үхэр, огтоно, туулай хоёр угаас нэг гаралтай ч дэлхийн мөстлөгийн нөлөөгөөр амьдралын өөр өөр орчинд дасан зохицож хоёр өөр амьтан болсоныг нотолсон юм. Энэ нь дэлхийн биологийн шинжлэх ухааны салбарт цоо шинэ нээлт болжээ. Цэвэгчмид 1953-1957 онд МУИС-ын ректор, 1960-1962 онд Гадаад явдалын яамны орлогч сайд, 1962-1967 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд, 1967-1969 онд МУИС-ын ректор, 1962-1972 онд Ардын Их Хурлын дарга, 1972-1987 онд СнЗ-ийн орлогч дарга бөгөөд Соёлын яамны сайд зэрэг алба хашиж байв. Түүнд гавъяат багш (1942), профессор(1957), ШУА-ийн сурвалжлагч гишүүн(1961), Биологийн шинжлэх ухааны доктор(1972), Москвагийн Их Сургууль, Германы Гумбольдтын Их сургуулийн хүндэт профессор(1972), Онц, бөгөөд бүрэн эрхт элчин сайд(1981) цол, эрдмийн зэргийг олгожээ.
Цэвэгмид нь Гадаад явдалын яамны орлогч сайд байхдаа 1961 онд БНМАУ-ыг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж,(бүрэлдэхүүнд нь Халх гол сумын харъяат, дипломатч, Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн нар оролцсон) ихээхэн хүчин чармайлт гаргаж БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн юм. Тухайн үед Гадаад Аарилцааны Яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх байсан, дипломатч зохиолч Чойбалсан сумын харъяат Дамдины Бямбаа бичихдээ: “ Д.Цэвэгмид 1962 оны 06 дугаар сараас 1967 оны 08 дугаар сарыг дуустал БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын алба хашжээ. Дипломат дагнан хаасан энэ 7 жилийн үйл явдалыг Гадаад Харилцааны Яамны архиваас үзэж зарим  зүйлийг тодруулахыг миний бие оролдсон билээ. ГЯЯ-ны 1 дүгээр орлогч сайд, элчин сайдын гарын үсэг бүхий 1200 гаруй ярианы тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, танилцуулах мэдээ, илтгэх хуудас, түүний оролцоотойгоор гарсан Засгийн газрын болон ГЯЯ-ны тэмдэглэл нот бичиг меморандум, санамж хуудас зэрэг дипломат баримт бичиг, олон арван гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ” гэсэн байдаг.  Энэ нь түүний дипломат албанд зүтгэсэн нэгэн хугацааны ажлын тайлангийн товч гэж үзэж болно. Цэвэгмид зохиолчын хувьд “Хоньчин Найдан” (1935), “Сурагч Ганбат” (1940), “Булшин дээр” (1941), “Алтайд” (1963), “Анхны багш” (1982), тууж, найраглал роман туурвижээ. Тэрээр өөрийнхөө амьдралын замыг зохиолч хүний ёгт үгээр нэгэнтээ хэлэхдээ:
Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ
Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ гэж бичсэн бол
Эр хүний мөрөн дээр
Элдвийг үзсэн толгой бий
Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ
Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ гэж хошигножээ.
5  Д.Цэвэгмип5 Д.Цэвэгмид

Вандын ЦЭРЭНДОРЖ

БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
В.Цэрэндорж нь Цагаан-Овоо сумын харъяат. 1927 оны 5 дугаар сараас эвлэлийн үүрийн дарга, хошуу тамгын газрын бичээч, аймгийн ҮЭ-ийн дарга, Хүнсний трестийн дарга, Хоршоодын холбооны дарга  сум нэгдлийн дарга, сумын намын үүрийн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг үр бүтээлтэй хашиж иржээ .
Цагаан-Овоо сумын намын хорооны даргаар олон жил ажиллаж тус сумыг улсын хэмжээнд алдартай сум, нэгдэл болгоход хамт олон, хүнтэй ажиллах арга барилаараа нэрд гарсан намын ажилтан юм.
Цэрэндорж МАХН-ын XVI, МҮЭ-ийн VIII  их хурлын төлөөлөгч, БНМАУ-ын АИХ-ын депутатын 3 удаа сонгогдож байжээ. Хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд  шагнал Сүхбаатарын одон, Алтангадас одонгоор шагнаж  улмаар хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Цэрэндорж нь манай улсын намын ажилтнуудаас хөдөлмөрийн баатар цол (1968) авсан анхны хүн юм. Хоёр дахь нь Юмжаагийн Цэдэнбал билээ.

3 То ван

Бат-Очирын ТОГТОХТӨР

19 дүгээр зууны Монголын улс тө, соёлын зүтгэлтэн.
Багын нэр нь Тогтохдорж, Халхын Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Халхгол суманд ван Бат-Очирын гэрт 1797 онд төржээ.
Тэрээ угийн сэргэлэн цовоо, ажигч гярхай хатуу зан ааштай, эцэг өвгөөс уламжилсан бичиг үсгийн боловсролтой, Монгол Манж, Түвд, Хятад хэл сайн эзэмшсэн гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлэн, эх оронч түүхэн бие хүн байв.
Эцгийнхээ хэргэм зэргийг залгамжилж 1822 онд Илдэн вангийн хошууны Засаг ноён болж 1835 онд Сэцэн хан аймгийн чуулган даргаар сонгогджээ. Ард олны дотор халхын То ван гэж өргөмжлөгдөн адаршсан Тогтохтөр нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнол, ялангуяа Дорнод хил хязгаар нутгаа хамгаалж бэхжүүлэхийн төлөө үлэмжийн санаа тавьж хүчин зүтгэж байсан олон талт үйл ажиллагаатай хүн юм.
Эдгээрийн дотроос түүний эдийн засаг, аж ахуйч сэтгэлгээ нэн давуу байсан нь түүний аж төрөхийг заасан түүний сургаалаас тодорхой харагддаг.
1851-1852 онуудад аж ахуйн чанартай томоохон ажлуудыг кохион байгуулж түүнийгээ хэрэгжүүлэх арга ажиллагааг 1853 онд сургаал болгон “Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал болой” номоос гаргажээ.
Энэ сургаал нь ёс журмыг хүндлэн аж ахуйг хичээх, биеийн амрыг үл харгалзан аж ахуйд шамдах, баян хүнйи улсын өмнө хүлээсэн алба үүрэг, ядуу олзыг хэрхэн олох, хүн юу чаддагаа залхууралгүй хийх, нэг ажлын далимаар хэд хэдэн ажлыг бүтээх, гэр бүл бололцохын учир, лам нарын тухай, хулгайч хэрмэлийн тухай, аян жинд хэрхэн бэлтгэх, мал маллагааны зарим арга барил, нүүдэл суудал гэсэн 11 зүйлээс бүрддэг.
Монголын нэрт түүхчдийн нэг академич Ш.Нацагдорж То вангийн энэ сургаалийг дээр үеийн монгол хүний эдийн засгийн ухааны холбогдолтой бичиг зохиолоос одоохондоо бидэнд мэдэгдээд байгаа ганц бичиг мөн гэж тэмдэглэсэн байна.
Одоогийн хэллэгээр бол нүүдэлчдийн бизнесийн томоохон төлөөлөгч байсан нь түүний сургаалиудаас харагддаг. Энэ нь 2 гол шалтгаанаас үүдэлтэй.
1.То вангийн хошуу 19 дүгээр зууны хоёрдугаар хагаст ган зудны аюулд онцгой нэрвэгдэж ихэд ядууран үгүйснийг өөд татах, юуны түрүүнд мал аж ахуйгаа сэргээхгүйгээр:
2. Тэр үед ихээхэн дарамт болж байсан Манжийн олон татварыг өчүүхэн ч гэсэн хөнгөрүүлэхгүйгээр ард олныхоо аж байдлыг тэнхрүүлж чадахгүй гж үзэж байжээ. То ван сургаалаа бичихийн өмнө эдийн засаг соёлын хэдэн гол чиглэлээр анхаарал тавьж шийдвэрлэж чадсан байдаг. Тухайлбал: мал аж ахуй, газар тариалан, жас байгуулах га үйлдвэрлэл, уран барилга, соёл боловсрол гэсэн хэсэгүүдээс бүрддэг. То ван эдийн засгийн арга хэмжээний хоёр дахь гол чиглэл нь газар тариалан байсан.
Харин тариалан эрхлэх саналыг чуулганы даргаас зөвшөөрөөгүй боловч, хошуундаа тариалан ихээхэн хөгжүүлж илүүг нь бусдад худалдах боломж олж байв. Аж амьдралын гурав дахь хэсэг нь байгаль дэлхий ур шимийг ухаалгаар хэрэглэх зорилт байв. Энд ургамал ан амьтны өргөнөөр хэрэглэхийг зөвлөж мөөг, мэхээр буйлс, цулхир зэрэг ургамлыг хоолын хольц болгох, ан амьтны ялангуяа зээр гөрөөсийг идэш тэжээлдээ зохистой ашиглахыг зааж сургажээ.
Харин гол нуур ус хүрэлцээтэй засаг жараахай элбэгтэй газар нутагт байсан атлаа усны амьтны ашиглалтын талаар сургаалдаа дурдаагүй байдаг. То вангийн эдийн засгийн чиглэлтэй нэг анхаарал тавьсан зүйл бол 19 дүгээр зууны эхээр Халхын дөрвөн аймаг, шавь таван газар түгээмэл дэлгэрч байсан “Жас” хэмээх аж ахуйн арга хэмжээг зохион байгуулж. 4 жас байгуулж түүнийгээ Дашгүндүй, Дашцэрэн, Дашгалсан, Дашравдан гэж нэрлэжээ.
Жасын хөрөнгө бол “олон хуваргын юм” гэж ардуудаас өргөл барьцаар цуглуулсан мал хөрөнгө, эд зүйл, заримдаа феодалын албаны журамд ардаас татсан хуримтлалыг лам нар эзэмшиж ашиг орлого олж байсныг зогсоож То ван өөрөө зохион байгуулж гардан удирдах байсан төдийгүй баян тайж язгууртнаас мал татан авч хуримтлан арвижуулахыг хичээн байв. Сүм хийдийг түшиглэн байгуулагдаж лам нарын мэдэлд байсан жас гэдэг хамтын аж ахуйг То ван өөрөө байгуулж гардан удирдсан нь онцлог явдал юм. Хөрөнгө хүчийг ингэж жас хэлбэрээр бөөгнүүлж төвлөрүүлээд зөв удирдаж чадвал зохих хэмжээний хуримтлал бий болгож болох юм гэдгийг То ван ухаарч жасуудыг биеэрээ удирдах байжээ.
То вангийн дараах үе болох ач хөвгүүн Доржпаламын үе эдгээр жасууд уруудан доройтсон байна. То ван бол ард иргэдэд сайн хөгжүүлэгч юм. Түүний улс төрийн байр суурь нь Манжийн ноёрхлын үл таашаан улс орноо тусгаар тогнуулах үзэл санаа байв. Түүний шинэчлэлийн нэг гол нь   Соёл боловсролын талаар санаачлага гаргасан явдал юм. Хошуундаа 300-аад хүүхэдтэй сургууль байгуулж, сурах бичиг, цагаан толгой өөрөө зохиожээ. Хошууныхаа  11 жижиг дацанг нэгтгэн бүх лам нарыг Түмэн –Өлзийт овоо гэдэг газар 1834-1838 онд уран барилгын ухаан шингээж бариулсан соёлыг бадруулагч сүмд төвлөрүүлэн суулгаж хурал номын үйлийг монгол түвд  хэлээр хослуулан явуулдаг болгов. Урлаг соёлыг хөгжүүлэх талаар Тогтохтөр асар их үйл бүтээжээ. Түүний нэг жишээ бол То вангийн хошуу наадам болно. XIII зуунаас уламжлалтай монголын үндэсний их баяр наадмыг уран сайхан театрчилсан тоглолтуудаар баяжуулж өгснөөр онцлог байдаг. То вангийн хошуу наадам 7 дугаар сард тамсаг булаг, Баянбүрд  Цагааннуур зэрэг газарт болдог байв.
Мөн То вангийн урчууд дархчуудынхаа ухааныг уралдуулан 80 тохтой  өндөр Жигважидхав Жанрайсаг бурхныг чулуугаар бүтээсэн нь монголын соёлын хосгүй үнэт дурсгал болон үлджээ. То вангийн шинэчлэл тухайн үедээ урьд өмнө үзэгдээгүй сонин үзэгдэл байв. Харамсалтай нь энэхүү засаг ноёны дэвшилтэй үйл ажиллагаа нь тэр цагийн нөхцөл байдлын хар гайгаар зөвхөн хязгаарын нэгэн хошуун дотор болж зэргэлдээ хошуундаа ч нөлөөлж чадаагүй юм.
То ван хэмээх Тогтохтөрийн мэндэлсний 200 жилийн ойг 1997 он Дорнод аймагт тэмдэглэсэн бөгөөд уг ойн өмнө Монголын ШУА, Дорнод аймгийн ЗДТГ хамтарч 1996 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод XIX зууны үеийн монголын улс төр, соёлын зүтгэлтэн Бат-Очирын Тогтохдоржын  (То ван) мэндэлсний 200 жилийн ойг угтаж эрдэм шигжилгээний практикийн бага хурал зохион байгуулсан юм. Энэ бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди уригдан оролцсон. Бага хуралд То вангийн амьдралд үйл ажиллагаатай холбогдолтой 12 илтгэл хэлэлцэж олноо сонордуулах бичиг гаргаж түүхийн бодит баримтад үндэслэн “То ван судлал”-ыг бий болгох нь ач холбогдолтой гэж үзсэн юм.
1997 онд Б.Тогтохтөрийн мэндэлсний 200 жилийн ойгоор Дорнод аймгийн Халхгол сумын 10 жилийн сургуулийг түүний нэрэмжит болгожээ.
Мөн түүний төрсөн газар “Сангийн далай” нуурын зүүн талын сэрүүн дэнж дээр гэрэлт хөшөө босгожээ. Хөшөөний өндөр нь 2м 40см ба нүүрэн талд нь То вангийн хэмээн алдаршсан Халхголын хошууны ноён БатОчирын Тогтохтөр 1779 онд мэндлэв” гэж албан үсгээр бичжээ. Хөшөөг Халхгол сумын уугуул иргэн доктор Б.Палам санаачлан өөрийн хандиваар байрлуулсан ба уг хөшөөг зураач, барималч Соёлын тэргүүний ажилтан Намсрайн Шархүү, зураач Б.Бадамрагчаа нар урлан бүтээжээ.

2 Д.Нямсүрэн2

Данзангийн НЯМСҮРЭН

Яруу найрагч /1949-2002/

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Нүүдэлчдийн олон улсын хүрээлэнгийн “Эрдэнэийн очир” одонт яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1974 оноос Чулуунхороот сумын зүүн Эрээнцав өртөөнөө насан эцэс хүртлээ суурьшин ажиллаж уран бүтээлээ туурвиж байв.
Тэрээ олноо “Эрээнцавын” эвдрээгүй найрагч Нямсүрэн хэмээн алдарших хүртлээ өөрийн давтагдашгүй өнгө төрх бүхий гайхамшигт туурвилуудаа бүтээж “Хаврын урсгал” /1984/, “Сэтгэлийн байгаль” /1991/, “Алгахан талаасаа” /2002/  зэрэг яруу найргийн номуудаа бүтээсэн нь Монголын орчин үеийн яруу найрагч өөрийн байр суурийг бий болгосон юм. Түүний “Дөрвөн цаг”, “Амитаба”, “Есөнчимэг”, “Би эндээс явахгүй” , Гүсим” зэрэг яруу найргийн туурвилууд нь хүний сэтгэлийн гоо сайхан, эх нутгаа хайрлахын ухаан, мөнх бусын ертөнцийн таних агуу их тайтгарал дүүрэн байдаг.
Нямсүрэнгийн бүтээлийг сонирхон судалж уран бүтээлийн их өвийг эх орондоо болон гадаадад сурталчлах ажлын анд нөхөд нь болон яруу найрагч Нямсүрэнгийн гэргий Хандмаагийн тэргүүлдэг “Нямсүрэн” сан үргэлжлүүлсээр “Миний шүлгийн хүүхнүүд” /2004/, “Алтан хазаар өвс” /2006/ зэрэг бүтээлүүдийг нь хэвлүүлэн уншигч олны хүртээл болгосон.
Мөн “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийг нэгэн дэвтрийг Д.Нямсүрэнгийн уран бүтээлд зориулжээ.
Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан гэж эгшиглүүлэн дуулсан энэ яруу найрагч бол Дорнод нутгийн зон олны дунд эрийн цээнд хүрч өсөж өндийсөн нэртэй уран бүтээлч бөгөөд түүнд зориулсан “Дөрвөн цаг” нэрт шүлгийн чулуун хөшөө Чойбаслан хотын цэцэрлэгт хүрээлэнд гэрэлтэн байна.

2 Д.Нямсүрэн2

1Чойбалсан-2

Хорлоогийн ЧОЙБАЛСАН

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/

Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээн рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.

1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан 7 хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.

Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бхжүүлхд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гж зүй ёсоор үнэлдг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ.

Маршал Чойбалсангийн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлж, Дорнод аймгийн төв болон нэг сум түүний нэрээр нэрлэгдэн, МУИС, Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг түүний нэрмжит болгон хөшөө дурсгалыг нь босгожээ.

1Чойбалсан-1