Эрхэм зорилго

БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛЬ, ТОГТООМЖ ЦЭРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, АЙМГИЙН НИЙГМИЙН ЗОРИЛТУУДЫГ БАТЛАН ХАМГААЛАХ АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАНД ТУЛГУУРЛАСАН ЦЭРГИЙН НЭГДМЭЛ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НАЙДВАРТАЙ ХАНГАХ

 

Үйл ажиллагааны чиглэл

  • Батлан хамгаалах талаархи бодлого, хууль  тогтоомж, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, таниулах ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах,
  • Эрх бүхий байгууллагуудын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах ажлыг зохион байгуулах,
  • Орон нутгийн хамгаалалтын  төлөвлөлт, түүнийг хэрэгжилтийн үйл ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын оролцоотойгоор зохион байуулах, дэмжлэг үзүүлэх,
  • Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг сумдын нутаг дэвсгэрийн аж, ахуйн нэгж байгууллагад явуулж зөрчил дутагдлыг арилгуулах,
  • Тогтоосон журмын дагуу аймгийн нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангах, хүн, техник нийлүүлэх байруудыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах,
  • Аймгийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх,
  • Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах,
  • Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэн ажлын байраар хангах,
  • 26 дээш насны цэргийн алба биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах,
  • Иргэдээс ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгөх,
  • Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, сумдын засаг даргын тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,
  • Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухайн жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтарч зохион байгуулах,
  • Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх,
  •  “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *