9908-11 Huranda2 Gansuh3 Ganzorig

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБЫН ТОВЧ ТҮҮХ

 

Дорнод аймаг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7 – ны өдрийн 5 дугаар тогтоолоор  анх  байгуулагджээ. Дорнод аймгийн Их хурал 1931 оны сүүлчээр хуралдаж аймгийн Яамны  доорхи  хэлтсүүдийг   байгуулсан   байна.Үүнд:

1.Ерөнхий хэлтэс

2.Цэргийн хэлтэс

3.Санхүүгийн хэлтэс

4.Аж ахуйн хэлтэс

5.Соёл боловсролын хэлтэс

 

Дорнод аймаг нь 14 сумтай, Халх, Буриад, Үзэмчин, Барга, Урианхай, Өөлд, казак, зэрэг ястнаас бүрдсэн 74.5 мянган хүн амтай, Аймгийн төв нь Чойбалсан хот 40.0 гаруй мянган хүн амтай газар нутаг  нь 123.5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй  хойд талаараа ОХУ, зүүн, зүүн өмнөд талаараа БНХАУ-тай, баруун, баруун урьд талаараа Сүхбаатар, баруун талаараа Хэнтий аймагтай хиллэдэг.

 

Аймгийн  Цэргийн хэлтэс  болон  Цэрэг,  иргэний хамгаалалтын, хэлтэс,  штаб,   Цэргийн   штабын   даргаар     ажиллаж   байсан   хүмүүс:

 

1.Анхны дарга Гомбосүрэн Жамаа

2. Долгор Дамдинсүрэн

3.Ширнэн Буужаа

4.Дэд хурандаа    Нарангийн Билгээ   / Партизан /

5. Улс төрийн удирдагч   Цагаач

6. Ахлах дэслэгч          Гомбо

7.Хошууч Борын Базарсад

8.Ахлах дэслэгч Шагдар Бадам

9.Дэд хурандаа Нарангийн Билгээ   / дахин/

10.Сосор Гомбожав

11.А/Д  Цэдэндумаа  Чүлтэмсүрэн

12.Ахлах дэслэгч Гомбын Аюуш

13.Ахмад Сэрээтэрийн Батдэлгэр

14.   Хаянхирваа

15. Дэд хурандаа Цэрмаагийн  Содном

16.Хурандаа Баатарын Дугар

17. Хошууч Яринпилийн Жамьяансүрэн

18. Хурандаа Буяндэлгэрийн Гийдэр

19.Дэд хурандаа Алтангэрэлийн Цэнддоо

20.Хурандаа Цэдэн-Ишийн Батхүү

21.Хурандаа Гүнчингийн Батхуяг

22.Дэд хурандаа Дуламын Лувсандорж

23.Дэд хурандаа Навааншаравын Алтангэрэл

24.Хурандаа Сүхбаатарын Дамдинсүрэн

25.Хурандаа Жигжидсүрэнгийн Сүхбаатар

ДОРНОД АЙМГААС ТӨРСӨН  МАРШАЛ, ГЕНЕРАЛУУД

 

Хорлоогийн Чойбалсан (1895-1952). Маршал, БНМАУ-ын хошой баатар, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн. Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум)-ны нутагт төржээ

Базарын Цэдэн-Иш (1906-2010). Дэслэгч генерал, Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, түүхийн ухааны доктор. Орос улсын Чита мужийн Агын тойргийн Алхнаа хэмээх газар төрсөн. 1918 онд Монголд нүүдэллэн ирж, 1923 оноос одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн харьяат болсон.

Сандивын Равдан (1907-1972). Хурандаа генерал. , Төр,нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн. Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум)-ны Хэрлэн цагаан талбай гэдэг газар төржээ.

Батмөнхийн  Амарсайхан (1910-2003). Хошууч генерал. Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Матад сум)-ны нутаг Улаан хад гэдэг газар төрсөн

Дагвын  Намсрайжав (1922-1984). Хошууч генерал. Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Матад сум)-ны нутаг Авгайт гэдэг газар төржээ.

Дашбалбарын Базарсад / 1951-2012 / Хошууч генерал, доктор, профессор, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн академич. Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Хөх чулууны хөндлөн хэмээх газар төржээ.

Цэдэвийн Сэргэлэн Бригадын генерал, Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ.

Дамдинсүрэгийн Энхбаатар. Бригадын генерал. Дорнод аймгийн Баян-Уул суманд төржээ

Гомбосүрэнгийн Энхбаатар.  Бригадын генерал. Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *