Хөгжлийн бодлогын хэлтсийн чиг үүрэг

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

1.    Аймгийн үйлдвэрлэл, эдийн засгийн байдалд судалгаа шинжилгээ хийж, хэтийн төлөвийг тодорхойлох, бодлого боловсруулах, зохицуулах
Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хүнсний хангамж, аюулгүй байдлын бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

2.    Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран боловсруулах;

3.    Дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээний чанар, хүртээмж, зохион байгуулалтад хяналт тавих;

4.    Аймгийн  эдийн засаг-нийгмийг хөгжүүлэхойрын болон хэтийн төлөвлөгөөг Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран боловсруулах

5.    Хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн бодлого хэрэгжилт, зохицуулалт хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

6.    Зам, барилгын угсралт, хөрөнгө оруулалтын төсөв, төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих;

7.    Хотын цэвэр, бохир усны систем, дулааны шугам сүлжээний технологи, горимын ажиллагаанд хяналт тавих;

8.    Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, барилгажилт, ашиглалтын ажилд хяналт тавих;

9.    Газрын харилцаа, газар эзэмшилт, ашиглалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

10.    Байгаль хамгаалах түүний баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

11.    Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хэрэгжилтэд, хяналт /малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар тариалан гэх мэт/ шинжилгээ үнэлгээ хийх;

12.    Бүсийн хөгжлийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх;

13.    Бүс нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, бүсийн зөвлөлийн ажлыг хариуцан гүйцэтгэх, зохицуулах;

14.    Бичил зээл, жижиг бизнесийг дэмжих талаар төрийн бодлогын хэрэгжилт;

15.    Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого зохицуулалт;

16.    Хөдөөгийн эрчим хүчний хангамжийн талаарх бодлого, хяналт шинжилгээ;

17.    Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх;

18.    Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Сатндарчлал, хэмжил зүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Тээвэр, автозамын газрын  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

19.    Радио, өргөн нэвтрүүлгийн станц, Дорнод Монголын тусгай хамгаалалттай газрын захиргаатай харилцах асуудал;

20.    Агентлагуудын нэрийн өмнөөс, аймгийн Засаг даргын яамдтай байгууласан үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт шинжилгээ хийх;

21.    Засгийн газар, Засаг дарга баталсан хэлтсийн эрхлэх асуудлын хүрээний хөтөлбөрүүдийн биелэлтэд хяналт үнэлгээ хийх;

22.    Үндэсийн хөтөлбөрүүдийн биелэлтийг хэлтсүүдэд авч нэгтгэн хяналт үнэлгээ хийх ажлыг ерөнхий менежерийн захиалгаар гүйцэтгэх;