Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг нь Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн нэгж болон байгуулагдсан. Засгийн газрын 2011 оны 296 дугаар тогтоолоор Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн бүтцээс гарч аймгийн Засаг даргын шууд удирдлага дор Засаг даргын Тамгын газрын бие даасан нэгж болон 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тус тасаг нь дараах ерөнхий чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1.Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа / тухайн жилийн/-ны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх, үнэлгээний дүнг Тамгын газрын дарга, Засаг дарга, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах
2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний орон нутагтай холбоотой заалт /зорилт/-ын хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх
3.Аймаг,нийслэлийн Засаг даргын  эрхлэх хүрээний агентлаг, бусад байгууллагын болон сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд болон холбогдох албан тушаалтанд танилцуулах
4.Хууль, тогтоомж,Засгийн газрын шийдвэрийн орон нутагтай холбоотой заалтын биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийх
5.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх
6.Төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн Засаг дарга нар болон бусад байгууллагын дарга, эрхлэгч нартай байгуулсан батламж, үр дүнгийн /бүтээгдэхүүн нийлүүлэх/ гэрээний биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх
7.Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачилга гаргах
8.Сумд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон бусад байгууллагын ажилтнуудад хяналт шинжилгээ, үнэлгээний талаар мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
9.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ололт ажлын сайн эхлэлийг дэмжин дэлгэрүүлэх, хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр ханган ажиллахын зэрэгцээ улс болон аймгийн бодлогын баримт бичиг, аливаа шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дээрх байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэн, холбогдох арга зүйгээр ханган ажиллах үүрэг чиглэл бүхий субъект юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *