Хуульзүйн хэлтсийн чиг үүрэг

Зорилго: Хүн амын дунд эрх зүйн сурталчилгаа, сургалт, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах, аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтэс, сум, баг, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт хууль зүйн зөвлөгөө өгөх.
Хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
•    Хууль тогтоомжийн системчлэл, мэдээллийн ажлыг эрхэлнэ.
•    Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
•    Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг удирдан чиглүүлнэ.
•    Орон нутгийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгаж зааварлана.
•    Архивын ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
•     Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулна.
•    Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулна.
•    Парламентийн сурталчилгааны танхимыг ажиллуулах. УИХ-аас  батлагдан гарч байгаа  хууль тогтоомжуудыг  цаг тухайд төрийн байгууллага, иргэдэд мэдээллэх.
•    Аймаг, нийслэлийн Засаг даргаас шүүх, прокурор,  нотариат, өмгөөлөх байгууллагатай харилцах асуудлыг төлөөлөн явуулна.
•    Төрийн албан хаагчдын авилга, хээл хахуульд өртөх, хүнд суртал, ёс зүйн доголдол гаргах асуудалтай тэмцэх талаар төр засгийн холбогдох шийдвэр чиглэлийг хэрэгжүүлэх.
•    Иргэдээс Засаг дарга,Тамгын газарт хандаж ирүүлсэн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *