ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

 

1.    Хууль, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас аймгийн Засаг даргын нэр дээр өгсөн үүрэг даалгаварын биелэлтэд хяналт үнэлгээ хийх;
2.    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн аймагт холбогдох заалтын биелэлтэд хяналт үнэлгээ хийх, биелэлтыийг эцэслэн боловсруулах;
3.    Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, батламжийн биелэлтэд хяналт үнэлгээ хийх эцэслэн боловсруулах;
4.    Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж биелэлтийг гаргах мэдээлэх;
5.    Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;
6.    Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;
7.    Сумын Засаг дарга нарын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, дараагийн жилийн гэрээ байгуулах ажлыг Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран гүйцэтгэх;
8.    Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дотоод ажлыг эрхлэн хөтлөх;
9.    Төрийн албаны хүний нөөцийн төлөвлөлт  хангалт, нөөц бүрдүүлэх түүгээр үйлчлэх ажлыг зохион байгуулах;
10.    Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;
11.    Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан, төсвийн ерөнхий менежер, төрийн өмчит болон төрийн өмчийн  оролцоотой хуулийн этгээдийн  төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
12.    Төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх /ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн  түвшингийн үнэлгээ, төрийн үйлчилгээний албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ, төрийн байгууллагын бүтэц, орон тоо, цалин хөлс, Төрийн албан хаагчдын ангилал зэрэглэл, мэргэшлийн шалгалт, зэрэг дэв, шагнал, шийтгэл, тайлан тоо бүртгэл, архив, албан хэрэг хөтлөлт гэх мэт/;
13.    Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн тайлан гаргах ажлыг Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран гүйцэтгэх;
14.    Засаг даргын зөвлөлийн хуралд бэлтгэх зохион байгуулах, албажуулах;
15.    Засаг даргын захирамжийн албажуулах, биелэлтэд хяналт үнэлгээ хийх;
16.    Аймгийн Засаг дарга Тамгын газрын үйл ажиллагааны жилийн тайланг нэгтгэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэх;
17.    Аймгийн Засаг даргын сум, байгууллагад ажилласан тэмдэглэл, ажил төрлийн хурал цуглаанд хэлсэн үг, албан тушаалтанд өгсөн үүргийн биелэлтэд хяналт тавих, хариу мэдээлэх;
18.    Тамгын газрын дотоод журмыг батлуулан мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих, Тамгын газрын ажилтнуудын зөвлөгөөнийг бэлтгэх хийлгэх;
19.    Гадаад харилцааны чиглэлээр бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрт бэлтгэх, биелэлтэд хяналт тавих, зочин төлөөлөгчийг хүлээж авах, үдэх, үйлчлэх ажлыг төрийн ёслолын журам, зааврын дагуу гүйцэтгэх;

20.    Тамгын газрын ажилтнуудын албан томилолтыг олгож бүртгэх, судалгаа дүгнэлт гаргах;
21.    Тамгын газрын жилийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, хяналт, үнэлгээ хийх;
22.    Тамгын газраас  явуулах мэдээлэл сурталчилгаа, мэдээллийн цагийн ажлыг зохион байгуулах, нэгтгэн дүгнэх;
23.    Тамгын газрын дотоод  болон интернет сүлжээг хариуцан зохицуулах;
24.    Хэвлэл, мэдээллийн  байгууллагатай харилцах асуудал;
25.    Тодорхой чиглэлээр судалгаа явуулж олон нийтийн санаа бодлыг судлах, дүгнэх, удирдлагыг мэдээллээр хангах;
26.    Төрийн дээд болон Засаг даргын шагналын материалыг хүлээн авч боловсруулах, танилцуулах, уламжлах, шагнал гардуулах ажлыг зохион байгуулах;
27.    Төрийн нууцын хууль хэрэгжүүлэх ажлыг байгууллагадаа хариуцах, хяналт тавих, зөвөлгөө дэмжлэг тавих;
28.    Аймгийн Засаг дарга, хэлтэс, Тамгын газрын тамга, тэмдгийг хадгалах, ашиглалтад хяналт тавих
29.    Сум болон Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх;
30.    Монгол банкны салбар, Аудитын газартай төрийн алба хаагчийн хувьд харилцах;
31.    Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх шуурхай мэдээлэл, танилцуулгыг бэлтгэх;
32.    Засгийн газар, Засаг даргаас эрхлэх асуудлын чиглэлээр баталсан хөтөлбөрийн биелэлтэд хяналт үнэлгээ хийх;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *