Санхүү төрийн сангийн хэлтсийн чиг үүрэг

Эрх зүйн байдал

1.    Аймгийн төсвийн бүрдүүлэлт хувиарлалт, сангийн зарлага санхүүжилтийг гүйцэтгэх;

2.    Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд, эдийн засгийн шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;

3.    Татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлын зохион байгуулалтад хяналт тавих;

4.    Нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого төлөвлөлт зохицуулалтад хяналт тавих;

5.    Төсөвт байгууллагуудад төрийн сан банкны үйлчилгээ үзүүлж батлагдсан төсвийн зарцуулалтад урьдчилсан хяналт тавих;

6.    Төсвийн байгууллага, аж ахуй нэгжийн санхүү, ня-бо бүртгэлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэгч агентлагуудын төсөв санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд хяналт тавих, бодлогын удирдамж чиглэлээр хангах;

7.    Төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалт бүртгэлээр хяналт тавих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмч ашиглах, зарцуулах, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

8.    Аж ахуй нэгж байгууллагын тайлан хүлээж авч нэгтгэх судалгаа дүгнэлт хийх;

9.    Аймгийн эдийн засаг, нийгмийн байдалд судалгаа шинжилгээ  хийж, хэтийн төлөвийг тодорхойлох, бодлого зохицуулалтын ажил;

10.    Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн тайлан гаргах ажлыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамран гүйцэтгэх;

11.    Засгийн газар, Засаг даргын батласан хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх;

12.    Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Татварын хэлтэс, Статисткийн хэлтэс, Гаалийн албаны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

13.    Чиглэлийн агентлагуудын нэрийн өмнөөс, аймгийн Засаг даргын яамдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт үнэлгээ хийх;

14.    Төрийн сан, Төсөвт байгууллага болон аж ахуй нэгж байгуллагуудын нягтлан бодогч нарын мэргэшил мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

15.    Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүртгэлтэй хувьцаат компаниудын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянуулах, хяналт тавих;

16.    Сумын Засаг дарга нарын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, дараагийн жилийн гэрээ байгуулах ажлыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран гүйцэтгэх;

17.    Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг Хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран боловсруулах;

18.    Монгол улсын эдийн засаг-нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн аймагт холбогдох заалтын биелэлтэд хяналт, үнэлгээ хийх, биелэлтийг эцэслэн боловсруулах ажлыг ерөнхий менежерийн захиалгаар гүйцэтгэх;

19.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөдгөлөлт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчийг ашиглах, зарцуулах, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих