ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

1.    Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

2.    Сургалтын хөнгөлттэй зээл, тусламж, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журмыг хэрэгжүүлэх;

3.    Соёл, урлаг, шинжлэх ухааны чиглэлээр төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

4.    Нийгмийн даатгалын үйдчилгээг зохион байгуулах ажилд хяналт тавих;

5.    Хөдөлмөр халамж үйлчилгээг зохион байгуулах ажилд хяналт тавих;

6.    Ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах талаарх бодлого зорилтыг хэрэгжүүлэх;

7.    Хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

8.    Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

9.    Хүн ам зүйн үзүүлэлтийг, сайжруулах бодлого зохицуулалт;

10.    Нийгмийн түншлэлийн асуудлаар явуулах бодлогыг, боловсруулж хэрэгжүүлэх;

11.    Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;

12.    Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтэс, Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

13.    Хөгжимт драмын театр, номын сан, музей, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх;

14.    Нийгмийн чиглэлийн агентлагуудын нэрийн өмнөөс, аймгийн Засаг даргын яамдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт үнэлгээ хийх;

15.    Нийгмийн чиглэлийн гадаад, дотоодын төслийн байгууллагуудтай харилцах

16.    Засаг дарга, аймгийн ИТХ-р батлагдан хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг ерөнхий менежерийн захиалгаар гүйцэтгэх;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *