Тэргүүлэх чиглэл

Аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, нутгийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэх замаар аймгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг аймгийн Засаг даргын тамгын газар хүлээнэ.
Тус тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана. Үүнд:
•    Монгол улсын Үндсэн хууль
•    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
•    Төрийн албаны тухай хууль
•    Бусад хууль тогтоомж
Засаг даргын тамгын газрын тэргүүлэх чиглэл нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй нягт уялдаж байх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүнээ тодорхойлоход баримтлах гол чиглэл болно.