Аймгийн хөгжлийн цогц бодлого

ОРШИЛ

1. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)-ыг  УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.

2. “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-д “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)”, “Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр(2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн болон аймгийн хэмжээний хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар тусгалаа олсон болно.

3. Дорнод аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2009-2016 оны хооронд авч үзэж тусгав.

4. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-ыг боловсруулахад Дорнод  аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс,  агентлагууд, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн тэргүүлэх үүрэгтэй оролцов.

НЭГ. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
1.1. Дорнод аймгийн хөгжлийн өнөөгийн байдал
Дорнод аймагт 2008 оны байдлаар улсын нийт хүн амын 2.7 хувь, Зүүн бүсийн хүн амын 36.9 хувь буюу 73892 хүн оршин сууж байна. Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар улсын дунджаас 1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.4 пунктээр өндөр байна. Хүн амын дундаж наслалт 63.0 байгаа нь улсын дунджаас бага байна. Аймгийн хэмжээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна. Ядуу өрхийн дийлэнх нь аймгийн болон сумын төвд амьдарч байна. Ажилгүйдэл, ядуурлыг  багасгахад аймгийн хөгжлийн давуу тал, нөөц боломжийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын байрыг олноор  бий болгох, эдийн засгийн өсөлт, тэргүүлэх салбаруудын хөгжил, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм (социаль)-ийн салбаруудын хүрээнд шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсан байна. Боловсролын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай байна. Аймгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хангалт, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй, эмнэлгүүдийн төсөв, материаллаг баазын хангамж, хүрэлцээ хангалтгүйгээс эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй байна.
Дорнод аймгийн ДНБ 2007 оны байдлаар оны үнээр 61.7 тэрбум.төг байсан бол 2008 онд 80 тэрбум.төг болж өмнөх онынхоос 29.6 хувиар өсчээ. Дорнод аймаг нь Монгол Улсын ДНБ-ий 1.3 хувийг,  Зүүн  бүсийн ДНБ-ий 23.9 хувийг тус тус үйлдвэрлэж байна. Аймгийн нэг хүнд ногдох ДНБ оны үнээр 2007 онд 1376.8 мян.төг байсан бол 2008 онд 1676.3 мян.төг болж 21.8 хувиар өсчээ. Дорнод аймгийн ДНБ-д салбаруудын эзлэх хувийг авч үзвэл, 2007 оны байдлаар хөдөө аж ахуй 50.7 хувийг, аж үйлдвэр, барилга 22.9 хувийг, үйлчилгээний салбар 26.5 хувийг тус тус эзэлж байсан бол 2008 онд хөдөө аж ахуй 47.3 хувийг, аж үйлдвэр, барилга 22.4 хувийг, үйлчилгээний салбар 30.3 хувийг эзэлж байна. Тус аймагт 2008 оны байдлаар улсын нийт хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ий 3.3 хувь, аж үйлдвэр барилгын салбарын ДНБ-ий 0.8 хувь, үйлчилгээний салбарын ДНБ-ий 0.9  хувь тус тус ногдож байна.
Дорнод аймгийн ДНБ-ий салбарын бүтцийг улсын болон Төвийн бүс, бусад аймгуудтай харьцуулбал эдийн засгийн салбарын бүтцэд хөдөө аж ахуйн салбар ихэнхи хувийг эзэлж ХАА, үйлчилгээний салбар илүү давамгайлж байна. Малчдын хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэр болох хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч түүний хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Ашигт малтмал олборлох, боловсруулах, малын гаралтай түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн салбарт өндөр өсөлтийг бий болгон эдийн засгийн бүтцийг сайжруулах, түүнчлэн  эрчимжсэн фермерийн аж ахуй, усалгаатай газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх чиглэлийг баримтлах шаардлагатай байна. Үйлчилгээний салбар өргөжин хөгжиж байгаа хэдий ч үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй, үйлчилгээний үнэ өндөр хэвээр байна.
Монгол Улсын зарим аймгуудтай харьцуулбал эрчим хүчний болон зам тээврийн дэд бүтэц илүү хөгжсөн давуу талаа сайн ашиглах шаардлагатай байна.
Цаашид гадаад харилцааг тэргүүлэх чиглэлийн нэг болгон Зүүн хойд Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудын аймаг, мужтай харилцаа тогтоож, гадаад харилцааг эдийн засагжуулан дэвшилтэт технологи, туршлага нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжилд түлхүү чиглүүлэх шаардлагатай байна.
Дорнод аймаг нь ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх чадвар султай экологийн эмзэг орчинтой аймаг юм. Үүнтэй холбоотойгоор байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих асуудлууд ч цөөнгүй байна. Дорнод аймагт Монгол Улсын бусад аймгуудын нэгэн адил дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, цөлжилтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь томоохон тулгамдсан асуудал болоод байна.

1.2 Дорнод аймгийн хөгжлийн давуу болон сул талууд
Дорнод  аймгийг 2009-2016 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогод хөгжлийн дор дурдсан давуу болон сул талуудыг тооцон үзэв. Үүнд:
Хөгжлийн давуу талууд:
Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н болон эрдэс түүхий эдийн нөөцтэй ;
Төмөр зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц хурдан хөгжих нөхцлөөр харьцангуй сайн;
Хил залгаа орших ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол  аймагтай гадаад харилцааг хөгжүүлэх, тэдний зах зээлийн багтаамжийг ашиглах газар зүйн тааламжтай байршилтай;
Зүүн хойд Азийн эдийн засгийн бүс нутагт татагдан хөгжих ирээдүйн боломжтой;
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хил орчмын аялал жуулчлал  хөгжүүлэх нөхцөл боломж сайн;
Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд ашиглаж болох барилга байгууламжийн багагүй нөөцтэй;
Хадлан бэлчээр, тариалангийн зориулалтаар ашиглаж болох хөдөө аж ахуйн эдэлбэр газрын харьцангуй их нөөцтэй зэрэг болно.
Сул талууд:
Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад  ашиглах эрх хязгаарлагдмал;
Хүн ам аймгийн төвд хэт төвлөрсөн, хүн амын нягтшилт сийрэг;
Ажилгүйдэл, ядуурлын түвшингээр бусад аймгуудаас харьцангуй өндөр;
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага;
Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал;
Халдварт өвчнөөр өвчлөгсөд, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин харьцангуй өндөр;
Нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал, хатуу хучилттай авто замаар холбогдоогүй;
МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай;
Хаврын улиралд салхи шуурга ихтэй, ой хээрийн түймрийн гамшигт өртөмтгий;
Ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх чадвар султай экологийн эмзэг орчинтой зэрэг болно.
ХОЁР. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА,ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

2.1 Дорнод аймгийн хөгжлийн алсын хараа
Дорнод аймгийн хөгжлийн 2016 он хүртлэх АЛСЫН ХАРАА нь хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн татах хүч, эдийн засгийн төв байхад оршино.

2.2 Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд

Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
Зүүн хойт Азийн бүс нутгийн хүрээнд болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлнэ,
Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот, сумдыг хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
Аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
Гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлж хөгжлийг хурдасгах хөшүүрэг болгоно.
ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дорнод аймгийн хөгжлийн 1 дэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ. Аймагт ядуурал, ажилгүйдлийг тууштай бууруулж, иргэдийн амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлэн гэр бүлийг хөгжүүлж, хүн ам зүйн оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Хүн амын боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулж 2016 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлнэ.

3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого
Үндэслэл: Ажилгүйдлийн түвшин бүсийн болон улсын дунджаас өндөр байна.  Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар 4.0 хувь байгаа нь улсын дунджаас 1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.2 пунктээр, Улаанбаатарынхаас 2.5 дахин өндөр байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал өсч байна. Аймгийн нийт хүн амын 48.1 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ядуу амьдарч байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 2008 оны байдлаар Баруун бүсэд 94.3 мян.төг, Төвийн бүсэд 90.8 мян.төг, Хангайн бусэд 89.0 мян.төг, Зүүн бүсэд 85.1 мян.төг, Улаанбаатарт 94.8 мян.төг байна. Зүүн бүсийн аймгуудаас Дорнод аймагт  амьдралын өртөг харьцангуй  өндөр байгаа нь төвөөс алслагдсан болон тээврийн өртөг өндөртэй холбоотой юм.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна. Ядуурлын түвшин 2009 оны байдлаар Улаанбаатар хотод 27.8 хувь, Зүүн бүсд 37.4 хувь, байхад Дорнод аймагт 48.1 хувь буюу  улсын хэмжээнд ядуурлын түвшин хамгийн өндөр аймаг болж байна (НҮБХХ, Монгол Улсын ядуурлын зураглал, 2009). Сумдаар авч үзвэл Халх гол (53.7%), Баян-Уул(52.2 %), Баяндун (48.1%), Хэрлэн сум (47.6%) зэрэг сумдад ядуурлын түвшин хамгийн өндөр байна.

Стратегийн зорилт 1. Аймгийн хэмжээнд мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ядуурлыг 2 дахин бууруулна.
Дорнод аймгийн хөгжлийн энэхүү цогц бодлоготой нягт уялдуулан “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дунд хугацааны хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх;
Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан ажлын байрыг тууштай нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувиас дээшгүй байлгах;
Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох;
Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага эзэмшүүлэх, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэх;
Ядуу, бага орлоготой малчин залуусыг уламжлалт мал маллагааны арга барилд сургах;
Ядуу өрхийг нөхөрлөл, хоршоололд хамруулан, аж ахуй эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
Байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх, ойн зурвас байгуулах, хөрс, бэлчээрийг хамгаалах зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өргөн оролцуулах;
Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг орон нутагт идэвхижүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
Хөдөлмөр эрхлэлтийн сан болон бусад хөтөлбөр, төслүүдийн хүрээнд хугацааны хувьд байнгын, үнэлгээний хувьд цалин өндөртэй ажлын байрыг бий болгох;
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих;
Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн сургалтыг өргөтгөх хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх;

Стратегийн зорилт 2. Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулж, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2000 онтой харьцуулахад 2016 онд 2 дахин бууруулах
“Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” аймгийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
Аймаг, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх;
Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
Аймгийн төв, сумын төвүүдийн түвшинд нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах;
Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд аймгийн хүн амыг бүрэн хамруулах;
“Тогтвортой амьжиргааг дэмжих” төслийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд туслах;
Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах халамжийн төвийг байгуулж ажиллуулах;
Ядуу иргэд, орон гэргүй хүмүүс гэр, хашаа, орон сууц худалдан авах, барих, орон байраа өргөтгөх, засварлах зориулалт бүхий орон сууцны зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
Хүн амын эмзэг бүлгийг дэмжих зорилгоор “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г өөрсдийн нь оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх;
Ахмад настны амралт сувиллын газар, чийрэгжүүлэлтийн танхим нээн ажиллуулах, тэдэнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй болгох;
Байнгын ажиллагаатай хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж ажиллуулах;
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх төвийг байгуулж ажиллуулах;
Аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн  захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг бүсийн ялгавартай  нэмэгдүүлэн тогтоох саналыг боловсруулж  шийдвэр гаргуулах;

3.2. Хүн ам зүйн бодлого
Үндэслэл: Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Хүн амын жилийн дундаж өсөлт улсын хэмжээнд 1.4 хувь байхад хүн амын гадагш шилжих хөдөлгөөний нөлөөгөөр Дорнод аймагт сүүлийн 4 жилийн байдлаар (2005-2008 онд) 0.01 хувь буюу бараг өсөлтгүй шахам байна. Дорнод аймгийн 1000 хүнд ногдох төрөлт 2008 оны байдлаар 24.2, нас баралт 6.3, цэвэр өсөлт 17.8 байхад улсын дунджаар төрөлт 24.0, нас баралт 5.8, цэвэр өсөлт 18.2 байгаагаас үзэхэд цэвэр өсөлт бага, нас баралтын түвшин харьцангуй өндөр байна. Хүн амын дундаж наслалт улсын хэмжээнд 2008 оны байдлаар 67.2 байхад Дорнод аймагт 63.2 байна.
Аймгийн хүний хөгжлийн индекс 2008 оны байдлаар улсын дундаж (0.738), бүсийн дунджаас (0.710) тус тус бага буюу 0.669 байна. Цаашид гэр бүлийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэн хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг тууштай нэмэгдүүлнэ:
Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
Өрх бүрээр ургийн бичиг хөтлүүлж занших;
Стратегийн зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.750-иас бууруулахгүй байна:
Аймгийн төв, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах;
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах;
Бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг эрс багасгах;
“Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”, “Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлэх;
Аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэх бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх;
Хэрлэн суманд ахуйн үйлчилгээний хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлэх;
Бизнесийн байгууллагуудын ажилтнуудад гадаад худалдааны гэрээ хэлцэл хийх ур чадвар эзэмшүүлэх, маркетинг, менежмент, эдийн засаг, худалдааны мэдлэг олгох;

3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого
Үндэслэл: Тус аймагт 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 26 сургуульд 15008  сурагч суралцаж, 24 цэцэрлэгт 3.500 хүүхэд хүмүүжиж байна. Аймагт суурь боловсролын хамран сургалт 92.7 хувьтай, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 45.9 хувьтай байна. Гэвч сургууль завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдал арилаагүй байна. Цаашид нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлийн эрэлт шаардлагад нийцсэн оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг бий болгох чиглэлээр бүх нийтийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд хамруулна.
Сургуулийн өмнөх боловсролын  сургалтын орчинг сайжруулан, материаллаг баазыг бэхжүүлж, хамран сургалтыг 90 хувьд хүргэн, улсын хэмжээний загвар сургалттай цэцэрлэг, Хан-Уул цогцолбор сургуулийг загвар сургууль болгох
ЕБС-д суралцагчдын хүйсийн тэгш бус байдлыг арилгах;
Сургууль бүрийг хямд өртөгтэй, найдвартай ажиллагаа бүхий интернет номын сантай болгож, хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
Сумдын сургуулиудын дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;
Сургалтанд мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлэн, бүх сургууль цэцэрлэгүүдийг интернетэд холбож, мэдээллийн технологийн техник хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн  уул уурхай, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр   мэргэжилтнүүдийг бэлтгэх;
Их, дээд сургуультай хоршсон шинжилгээ судалгааны төрөлжсөн байгууллага, салбар, мэдээллийн технологийн төвүүд байгуулж ажиллуулахыг урамшуулан дэмжих;
Багш нарын  мэргэжил дээшлүүлэх сургалтыг  “Дорнод” дээд сургуулийг түшиглэн зохион байгуулах боломжийг хангах, Багшийн хөгжлийн төв байгуулах;
Дорнод дээд сургуулийг Дорнод монголын их сургууль болгох асуудлыг  судалж шийдвэрлэх;
Стратегийн зорилт 2. Суралцагчидад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлнэ:
Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинжийг засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогтой уялдуулан оновчтой тогтоох;
Сум бүрт сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд ойртуулах арга хэмжээ авч, хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг эрс нэмэгдүүлэх;
Зургаан настай хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулах;
Бүх шатанд монгол хэл, бичгийн сургалтыг чанаржуулж, эх хэлээ төгс эзэмших  хөдөлгөөнийг урамшуулан дэмжих;
Англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
Дунд сургуулиудад гадаад хэл, байгаль, техникийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулах;
Физик, одон орон, газар зүй, хими биологи зэрэг  байгалийн ухааны хичээлийн кабинетийг орчин үөийн лаборторийн багаж хэрэгсэл, бодисоор хангах, физик, химийн туслах багш бэлтгэх;
Малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга, хэлбэрийг сонгон нэвтрүүлэх;
Малчдын хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, чанартай бэлтгэх зорилгоор дүйцсэн хөтөлбөр, гэр цэцэрлэг, хувилбарт сургалтаар бүрэн хамруулах ;
Стратегийн зорилт 3. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ:
Албан бус боловсрол олгох дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
Албан бус боловсролын тогтолцоонд ажиллах орон тооны болон орон тооны бус багш бэлтгэх;
Стратегийн зорилт 4. Бүх шатны сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг нь сайжруулна:
Бага сургууль, цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах;
Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн эрүүл ахуйн стандартад бүрэн нийцүүлэх;
Дотуур байрны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөл, амт, чанарыг сайжруулж илчлэгийг стандартын хэмжээнд байлгах;
Боловсрол соёлын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжих, урамшуулах,
Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
Хэрлэн суманд 640 сурагчдын хичээлийн байр, аймагт 150 хүүхдийн 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах;
Стратегийн зорилт 5. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг  нь сайжруулна:
Суманд соёлын төв, зарим суманд урлаг-соёл-спортын төв, аймгийн төвд мэргэжлийн урлаг-соёлын хосолсон үйлчилгээтэй байгууллагуудыг ажиллуулах;
Хэрлэн суманд соёл урлаг, спортын арга хэмжээг 40 %-иар нэмэгдүүлэх;
Сумдын номын сан, музей, соёлын төвүүдийн байрыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж, үйлчилгээг нь өргөтгөх;
Аймгийн соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах;
Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төслүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн бодлогоор дэмжих.
Аймгийн соёл урлагийг  2009-2016 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
Аймгийн музейг “Дорнын тал түүх, соёлын цогцолбор” болгон  хөгжүүлж, сургалт, судалгааны төв болгон өргөжүүлнэ.

3.4. Эрүүл мэндийн хөгжлийн бодлого
Үндэслэл: Дорнод аймагт нэг их эмчид 562 хүн ногдож байхад Улаанбаатар хотод 234  хүн ногдож байна. Эмнэлгийн боловсон хүчний хангамж шаардлагыг хангахгүй, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй, санхүүгийн чадавхи хязгаарлагдмал, сум, сум дундын болон өрхийн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийн түвшин доогуур байна. Эх, нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт буурахгүй байна. Хорт хавдрын болон хоол боловсруулах эрхтний өвчлөл өсч байна. Цаашид орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эмчилгээ оношлогооны чанарыг сайжруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулан хүн ам эрүүл, урт наслах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг эрс сайжруулна:
Аймгийн хүн амын өвчлөлийн байдлыг тогтоох судалгаа явуулж, эрүүл мэндийн байдлыг хянан тандаж мэдээлэх, ард иргэдийг жилд нэг удаа үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах тогтолцоо бүрдүүлэх;
Иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн цахим картад шилжүүлж мэдээллийн сантай болгож, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэх;
Халдварт өвчин, нялхсын эндэгдлийг бууруулах;
Уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх,
Аймгийн хүн амын дархлаажуулалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах замаар 2016 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 68-д хүргэх;
Аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
Эрүүл мэндийг дэмжигч хамт олон, байгууллага бий болгох замаар иргэний нийгмийн байгууллага, хувь хүн, хамт олны оролцоог эрс нэмэгдүүлэх;
Хэрлэн сумын иргэдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж өвчлөлийг 20 хувиар бууруулах;
Сумын болон өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж иж бүрнээр үзүүлдэг “Эрүүл мэндийг дэмжих төв“ болгон бэхжүүлэх;
Шинээр болон сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах мэргэжлийн байгууллагыг аймагт байгуулан чадавхжуулах замаар өвчлөл эндэгдлийг бууруулах арга хэмжээ авах;
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлт тутамд 18.0-аас цөөн болгож бууруулах;
Улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдалтыг 99 хувьд хүргэх;
Нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
Малчдад нүүдлийн хэлбэрээр эмнэлэг, үйлчилгээний анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд алсын зайны оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх;
Сум, орон нутгуудад байгаа рашааны бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоож, эмчилгээ сувилгаанд өргөн ашиглаж, рашаан-амралтын төвүүд болгон өргөжүүлэх;
Стратегийн зорилт 2. Эрүүл мэндийн байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна:
Сумын, сум дундын болон нэгдсэн эмнэлгүүдийг эмчилгээ, оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах;
Нийт сумдын эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
Аймгийн төвд уламжлалт анагаах ухааны төв, эх нялхсын төвийг шинээр байгуулж иргэдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;
Хүн амыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх төвийг аймаг, сумын төв, байгууллагуудад зохистой хэлбэрээр бий болгон хөгжүүлэх;
Сумдын эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг засварлан тохижуулах;
Нийт сумдын эмнэлгүүдийн их эмч, эмнэлгийн ажилтнуудын хангамжийг нормативт хэмжээнд хүргэх;
Эрүүл мэндийн  салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар ээлж дараатай хангах, урт хугацааны зээлд хамруулах;
ДӨРӨВ. ДОРНОД  АЙМГИЙН ЭДИЙН  ЗАСГИЙН ӨСӨЛТ,  ХӨГЖЛИЙН     БОДЛОГО

Дорнод аймгийн хөгжлийн 2 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, нэг хүнд ногдох ДНБ-нийг 4995 мянган төгрөг буюу 4162 ам.долларт хүргэнэ.

4.1. Макро эдийн засгийн бодлого
Стратегийн зорилт 1. Эдийн засгийг жилд дунджаар 20 хувиас доошгүй өсгөж, эдийн засгийн салбарын бүтцийг эрчимтэй шинэчлэн аймгийн ДНБ-ий 53.4 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 16.6 хувийг ХАА-н салбарт, 30.0 хувийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ:
“Дорнод үйлдвэрлэл-технологийн парк”-ийг  байгуулан ажиллуулж экспортын баримжаатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих;
Ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглан уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж эхлэх;
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө бүхий салбар болгох;
Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, дотоод, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлэх;
Үйлдвэрлэл, үйлчилгээнд мэдлэг, орчин үеийн менежмент, мэдээллийн технологийг тууштай нэвтрүүлэх;
Мэдээлэл харилцаа холбооны шугам сүлжээг хот төлөвлөлтийн нэгдсэн  бодлоготой уялдуулан сайжруулах;

4.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого
Дорнод аймгийн үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2009-2016 онд хүнд, хөнгөн үйлдвэр, барилгын материалын, хүнсний болон жижиг дунд үйлдвэрүүдийг өргөжүүлэх буюу шинээр байгуулах замаар иргэдээ ажлын байраар хангаж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина.
4.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
4.2.1.1. Боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг энэ үе шатанд жилд дунджаар 29 хувиар өсгөж, аж үйлдвэрийн салбарын ДНБ-ний 6.4 хувийг үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина:
Чойбалсан хотод орон нутгийн нөөцийг түшиглэн барилгын материалын үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэхээс гадна тоосго цементийн жижиг үйлдвэрийг байгуулж ажиллуулах;
Газрын тос, нүүрс, жонш, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
Чойбалсан хотын мах боловсруулах, ноос угаах, сүү боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, бүсийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах;
Загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
Бүсийн тулгуур төв Чойбалсан хотод сүү, тараг, бяслаг, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах төрөлжүүлэн савлах, хүнсний ногоо консервлох хүнсний үйлдвэрүүдийг байгуулж эхлэх;
Сумдад талх, нарийн боов, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг үйлдвэр, цехийг зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн оновчтой хэлбэрээр байгуулан ажиллуулахыг дэмжих;
Сумдад  зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэрлэл бий болгохыг дэмжих;
Нийт сумдад хүнсний ногооны хүлэмж байгуулах;
“Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг улам эрчимжүүлэх;
Өндөр технологи нутагшуулах төвийг байгуулан ажиллуулах;
Дорнод аймагт борзон /цеолит/ ашиглан ус цэвэршүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Сүмийн булаг, Баяндун сумын Наранбулагийн рашааныг түшиглэн рашаан савлах үйлдвэр байгуулан дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортлох;
Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн сонголт хийхэд нь туслах, төсөл боловсруулахад зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төвийг байгуулж ажиллуулах;
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
Үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ авах;
Дорнод аймгийн “брэнд” бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах;
Хадаас, ган, цувимал угольник, дээврийн төмөр, металл хайлшны /тогоо, ган бөмбөлөг/ бүхий төмөр хийцийн үйлдвэрийг Хэрлэн суманд байгуулах;
Шил, шилэн пильта, өнгөт хавтан, хөөсөнцөр, дүүргэгч, шохойн үйлдвэрлэл, тоосго, тулгуур шон, шахмал модон шал, асфальто бетон, вакум цонх зэргээр үйлдвэр барилгын материалын цогцолбор үйлдвэрлэлийн төвийг Хэрлэн, Халх гол сумдад байгуулах;
Мах, махан бүтээгдэхүүн (пакеталсан, хагас боловсруулсан бууз, банш, жигнэсэн, шарсан  мах) бэлтгэх, боловсруулах /консерв, хиам/, экспортлох жижиг дунд үйлдвэрийг Сэргэлэн, Дашбалбар, Хэрлэн, Халх гол, Гурванзагал, Баяндун сумдад байгуулах;
Хүнсний ногоо, жимс даршлах, савлах, жимсний чанамал, тетрапак  савлагаатай жүүс бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг Хэрлэн, Халхгол, Баян-Уул, Чулуунхороот сумдад байгуулах;
Үндэсний ардын уламжлалт бүтээгдэхүүний (Буриад, монгол гутал эмээл, хазаар, тохом,сур, тохош, үндэсний хувцас)  үйлдвэрийг Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Хөлөнбуйр, Хэрлэн сумдад байгуулах;
Зөгийн бал савлах үйлдвэрийг Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийг түшиглэн байгуулах;
Спиртийн үйлдвэр Хэрлэн суманд байгуулах;
Ноос угаах үйлдвэр, эсгий бүрээс, туурга, ширдэг, эсгий гутал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр, бэлэн хувцас, хөнжлийн үйлдвэрийг Хэрлэн, Хөлөнбуйр суманд байгуулах;
Савхи, ширэн бүтээгдэхүүний үйлдвэр,бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэр,  Цүнхний үйлдвэр Хэрлэн суманд байгуулах;
Бетонон хийц эдлэлийн чанарын баталгаа олгох бүсийн лаборатори, хилийн боомтуудад металл сорьцын баталгаа тогтоох лаборатори болон нефть шингэн түлшний хэмжээг тодорхойлох лаборатори Хэрлэн суманд байгуулах;
Алт, мөнгө, зэсээр гоёлын зүйлс үйлдвэрлэх, дарханы үйлдвэрийг Хэрлэн суманд байгуулах;
Монгол гэр, сууц, модон эдлэл, гэрийн тавилга үйлдвэрлэлийг Баян-Уул, Хэрлэн сумдад хөгжүүлэх;
Хог хаягдлыг  дахин боловсруулах үйлдвэр/ ДЦС-ыг түшиглэн хог шатаах зориулалттай Пиролизын зуух төсөл хэрэгжүүлэх/ ариун цэврийн цаас, ясны гурил, гоо сайхны бүтээгдэхүүн, саван, шүдний оо,  шампунь зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрийг Хэрлэн суманд байгуулах;

4.2.1.2. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарын түүхий эдийн нөөцийг нарийвчлан тогтоож, энэ салбарт экспортын баримжаатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина:
Дорнод аймгийн Мардайн уран, Улаан, Цавын орд газруудыг байгаль орчинд халгүй техник технологиор сонирхогч орнуудтай хамтран ашиглах төслүүд боловсруулж хэрэгжүүлэх;
Дорнод аймгийн Цагаанчулуут, Дөч гол, Тогоотын алтны ордуудыг орчин үеийн боловсронгуй технологиор ашиглаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх;
Дорнод аймаг дахь газрын тосны хайгуул олборлолтыг 2008 оныхоос 2 гаруй дахин нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах;
Дорнод аймгийн Тамсагийн сав газарт нефть хайгуулын ажлыг үргэлжлүүлж, нефть олборлох ажлыг нэмэгдүүлэхийн хамт газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөтгөх;
4.2.2. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Бэлчээрийн болон эрчимжсэн МАА-г хослуулан хөгжүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан ХАА-н үйлдвэрлэлийг жилд дунджаар 3 хувиар өсгөнө:
Аймгийн “Хөдөө аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах” хөтөлбөр, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Сүү”, “Бруцеллёз” дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх;
Сүүний болон махны чиглэлийн үхрийн аж ахуй, ноос-махны хонины аж ахуй, гахайн аж ахуй, зөгийн аж ахуйг Халхгол, Баян-Уул, Цагаан –Овоо,  Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн Сэргэлэн, Чулуунхороот сумдад хөгжүүлэх;
Мах-ноосны  хонины  аж  ахуйг Дашбалбар, Сэргэлэн сумдад хөгжүүлэх
Сүү болон махны үхрийн аж ахуй, махны чиглэлийн хонины аж ахуйг Гурванзагал, Чойбалсан, Хэрлэн, Матад сумдад хөгжүүлэх;
Үүлдэр, омог, гойд ашиг шимт малын үржлийн биологийн лаборатори байгуулах;
Нутгийн хонийг мах, ноосны чиглэлээр, үзэмчин, барга хонийг цэврээр нь Сэргэлэн, Хөлөнбуйр сумдад үржүүлэхийн зэрэгцээ үзэмчин, барга, тал нутгийн цагаан хонинд шилэн сонголт хийж, цөм торгон сүрэг бий болгон бусад аймаг сумдад борлуулж байх нөхцлийг бүрдүүлэх;
Дорнод аймгийн Халх голын улаан үхрийг үндсэн сайжруулагчаар ашиглан мах-сүүний хосолмол ашиг шимт үхэр, казахын цагаан толгойт, семинталь үүлдрийн үхрийг цэврээр нь, нутгийн үхрийг мах сүүний чиглэлээр үржүүлж, малын таваарлаг чанарыг дээшлүүлж, төв суурин газрын хүн амын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, улмаар экспортлох;
Ямааны аж ахуйд Баяндэлгэрийн хэвшлийн улаан ямаа, Тулман хөхт ямааг үндсэн сайжруулагчаар ашиглах;
Тэжээвэр амьтдын аж ахуйг боловсруулах үйлдвэрийн хамт хөгжүүлэх;
Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар багтаамж, даацыг нэмэгдүүлэн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах;
Жил бүр тэргүүний малчдын зөвлөлгөөнийг төрөлжүүлэн явуулж ажлын арга туршлага солилцох, суралцах, өндөр ашиг шимт мал олж авах, үржлийн шилмэл малаа сурталчилах зэрэг арга хэмжээ зохион байгуулах;
Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг худаг, уст цэгийн хамт малчдын бүлгүүдэд урт хугацаанд гэрээгээр эзэмшүүлэх;
Аймгийн “Атрын III аян”, “Ногоон хувьсгал” дэд хөтөлбөр, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрүүдийг Баяндун, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн сумдад амжилттай хэрэгжүүлэх нөхцлүүдийг бүрдүүлэх;
Зүүн бүсийн тариаланд ашиглаж болох нөөц газрын 90 гаруй хувь нь Дорнод аймгийн Халхын голын районд байгаа давуу талыг ашиглан үр тарианы үндсэн үйлдвэрлэл, сортын буудай, төмсний үр үйлдвэрлэл, таримал тэжээлийн үйлдвэрлэл, хадлан бэлтгэлийг Халхгол, Чойбалсан сумдад хөгжүүлэх;
Төмс хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, далд болон хамгаалагдсан хөрсний ногооны дагнасан аж ахуй, зоорь, агуулахыг Хэрлэн, Баяндун, Баянтүмэн сумдад барьж байгуулах;
Үрийн болон хүлэмж, жимс, жимсгэний аж ахуйг  бодлого төлөвлөгөөтэйгээр Хэрлэн, Баяндун, Баян-Уул сумдад хөгжүүлэх;
Чойбалсан хотод механикжсан хөргүүртэй, өндөр хүчин чадалтай хүнсний ногооны агуулах барих;
Аймагт “Хөдөө аж ахуйн техникийн засвар үйлчилгээний төв”-ийг олон улсын байгууллагын болон төсвийн хөрөнгөөр байгуулан ажиллуулах;
Сумдын Агропаркуудыг бэхжүүлэн, үйл ажиллагааг нь тогтмолжуулах;
Мал аж ахуй, газар тариаланг хослон эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бага оврын трактор, цахилгаан үүсгүүр, хадлангийн болон газар тариалангийн техник хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх;
Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Шаталсан сургалттай техник, технологийн сургуультай хамтран сумдын захиалгыг харгалзан нэгдсэн бодлого зохицуулалттайгаар мэргэжилтэй ногоочид, тракторч-фермерийн ангийг байгуулж, түүнд суралцах хүүхдийн тоог нэмэгдүүлж, давтан сургах, сургалт дамжаа зохион байгуулах;
Аймгийн хэмжээнд байгаа агрономич, механикжуулагч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулах, шинээр боловсон хүчин бэлтгэх;
Хөрсний үржил шимийг дээшлүүлэх нөхөн сэргээх зорилгоор Улз гол хоршооны биобордооны үйлдвэрлэлийг дэмжих, байгальд ээлтэй экологижсон технологи нэвтрүүлэх;
Багсармал, холимог, хорголжин болон бичил язгуур махбодын бүрэн найрлагат эрдсийн тэжээлийн үйлдвэр байгуулж, төрөл бүрийн тэжээл үйлдвэрлэж байсан уламжлалыг тусгайлсан бодлогоор сэргээх;
Өндөр хүчин чадалтай олон удаагийн үйлдлийг нэг явалтаар гүйцэтгэдэг орчин үеийн техникийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
Хөдөө аж ахуйг харилцан бие биенээ тэтгэсэн бүтэц бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрийн цогцолбор болгон хөгжүүлэх;
Малчдын түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
Зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэжээлийн хангамж, бэлчээр нутгийн онцлог, мал маллагааны арга ажиллагаа зэрэгт тулгуурлан малын тоог зохистой өсгөх эдийн засгийн хөшүүргүүдийг нэвтрүүлэх;
Хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн нэн таатай орчин бүрдүүлэх;
Нийт мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, фермерийн аж ахуйд өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж, “Үржлийн шилмэл сүрэг” дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;
Сүүн болон махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг сум бүрт байгуулах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжиж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;
Дорнод аймгийн Халх голын районд ургамлын тосны таримал буурцагт ургамал тариалах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
Мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг бүх талаар өргөтгөх;
Усалгаатай тариаланг хөгжүүлэх чиглэлээр Дорнод аймгийн Халхгол суманд 200 га, Баянтүмэн суманд 100 га талбайд усалгааны төхөөрөмжийг шинээр болон шинэчлэн суурилуулах, ялангуяа, Хэрлэн голыг дагасан сумдын иргэдийг бие дааж хүнсний ногоо, үр тариа тариалах ажлыг дэмжих арга хэмжээ авах;
4.2.3. Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Аймгийн худалдаа үйлчилгээний салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгож, чанар хүртээмжийг нь сайжруулна:
Бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд тэргүүний техник, өндөр технологийг тууштай нэвтрүүлэх;
Худалдаа, үйлчилгээний салбарт интернет худалдаа, төлбөр тооцоог  картаар хийх хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэх;
Банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, түрээс зэрэг бизнесийн үйлчилгээний салбарт цахим үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн түвшинг нь дээшлүүлэх ажлыг сайжруулах;
Худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагууд, иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулах;
Үйлчилгээнд батлагдсан стандарт, норм, нормативыг мөрдүүлэх ажлыг сайжруулах;
Сумдад ахуйн үйлчилгээний төв байгуулах;
ТАВ. ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дорнод аймгийн хөгжлийн 3 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
5.1. Зам, тээврийн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Аймгийн авто замын сүлжээг сайжруулж зарим замыг хатуу хучилттай болгоно:
Авто замын салбарыг хөгжүүлэхэд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг бүх талаар урамшуулан дэмжих;
Аймгийн авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;
Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Өндөрхаан-Чойбалсан-Сүмбэр-Рашаант чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг улсын болон хувийн хэвшил, олон улсын төслийн хөрөнгийн эх үүсвэрээр барьж дуусган БНХАУ-ын авто замтай холбож, Азийн авто замын зүүн чиглэлийн сүлжээтэй холбох;
Мянганы замын босоо тэнхлэгийн Эрээнцав (Ульхан байж болох юм)-Чойбалсан-Баруун-Урт- Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлэх;
Чойбалсан-Хайлаар-Харбин, Чойбалсан-Чита чиглэлийн олон улсын агаарын нислэг үйлдэх;
Баянтүмэнгийн төмөр замыг Баруун Урт – Бичигтийн чиглэлээр БНХАУ-тай холбохын хамт Төвийн бүсийн төмөр замтай холбох асуудлыг судалж шийдвэрлэх;
Зам, гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-д хамруулах;
Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн паркийн 80 хувийг шинэчлэх;
Чойбалсан-Рашаант хилийн боомт чиглэлийн 140 км хатуу хучилттай автозамыг барих;
Чойбалсан-Тамсаг-Өвдөг-Баянхошуу, Тамсаг-Бичигт зэрэг чиглэлийн хатуу хучилттай замуудыг барих;
Сумдын төвүүдтэй хатуу хучилттай замаар холбогдох судалгааны ажлыг эхлүүлэх;

5.2. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг жилд дунджаар 20 хувиар өсгөж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болгож, хөрш зэргэлдээ орнуудад эрчим хүч экспортлоно:
Өндөр хүчдлийн шугамын дагуу томоохон суурин газар, багийн төвийг төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбох;
Төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрээс алслагдсан багийн төв, эрчимжсэн аж ахуйг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
Багануур – Чойбалсангийн 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг ашиглалтанд оруулах;
Чойбалсан – Тамсагийн 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар Матад сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох;
Чойбалсан хотын дулааны цахилгаан станцад өргөтгөл хийж 100 МВт хүчин чадалтай үйлдвэр байгуулах;
Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолсны үндсэн дээр эрчим хүчний салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж сумдыг нэгдсэн халаалтын системтэй болгох шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, техникийн шинэчлэл хийх;
Захын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах, өргөтгөх, нэмэлт цахилгаан дамжуулах шугам татах;
Зүүн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцуудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай техник тоног төхөөрөмжийг шинэчлэх;
Хөдөөгийн малчин айл өрхийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
Ашигт малтмалын орд газрыг түшиглэн атомын цахилгаан станц байгуулан цахилгаан эрчим хүчийг хөрш зэргэлдээ орнуудад экспортлох судалгааны ажлыг дуусгах;
Эрчим хүчний менежментийг боловсронгуй болгож, байгаль орчинд халгүй тэргүүний техник технологи нэвтрүүлэн үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг сайжруулах;

5.3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээг шинэчлэх замаар “Мэдээлэлжсэн нийгэм”-ийг байгуулах үндэс суурийг бүрдүүлж, бүрэн утгаар нь байгуулна:
“Цахим Монгол” хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг аймаг, сумдад бүрэн хэрэгжүүлэх;
Хэвлэлийг электрон хэлбэрээр хүргэж, хэвлэх ажлыг зохион байгуулах;
Сумдыг 2010 оноос эхлэн шилэн кабелиар холбож төрийн болон арилжааны цахим үйлчилгээг хүлээн авах боломжийг хөдөөгийн хүн амд хүргэх;
Аймгийн хэмжээнд бүх нийтийн компьютержүүлэлт, өрх бүрт интернет дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;
Бүх сумдын төвд интернет цэг, интернет кафе байгуулж үйлчлэх;
Бүх сумдад 10-аас доошгүй сувгийн телевизийн нэвтрүүлэг үзэх боломж нөхцлийг бүрдүүлэх;
Орон нутгийн телестудийг аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан мэргэжлийн телевиз болгон хөгжүүлэх;
Бүх сумдын төвд утасгүй холбоо, үүрэн телефон, интернетийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх;
Шуудан холбооны сүлжээг ашиглан орчин үеийн шинэ төрлийн электрон үйлчилгээ болон хэрэглээ нэвтрүүлэх, сум, багийн шуудан хүргэлтийн давтамжийг 2 дахин нэмэгдүүлэх;
Нутгийн  төр, захиргааны байгууллагыг нэгдсэн сүлжээнд холбож, электрон засаглал, мэдээллийн сан бүрдүүлэх;
Сумдын мэдээлэл, харилцаа холбооны дамжуулах сүлжээг шилэн кабель, сансрын холбоо, радио холбооны технологиор шинэчлэх:
Мэдээлэл, харилцаа холбооны шинэ үйлчилгээ хэрэглээг төр, аж ахуйн болон үйлчилгээний бүхий л байгууллагуудад өргөн нэвтрүүлэх:
Аймгийн хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтэн бэлтгэх чадавхийг бүрдүүлэн, хүний нөөцийг сайжруулах:
ЗУРГАА. ЧОЙБАЛСАН ХОТЫН БОЛОН СУМДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дорнод аймгийн хөгжлийн 4 дэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.

6.1. Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотыг хөгжүүлэх бодлого:
Стратегийн зорилт 1.  Дорнод аймгийн хөгжлийн 4 дэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу эрчимтэй хөгжүүлнэ:
Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх;
Хотын суурьшсан бүсийн газар ашиглалтын өнөөгийн байдлыг сайжруулан орчин үеийн хот байгуулалт, экологийн шаардлагад нийцсэн газар ашиглалтыг шинэчлэн зохион байгуулах төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
Чойбалсан хотын ерөнхий  төлөвлөгөөний дагуу инженерийн дэд бүтцийг өргөтгөн тэлж сайжруулах;
Олон улсын тэмцээн, уралдаан зохион явуулах арван мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах;
Хүүхдийн парк байгуулах;
Эр хүний овоонд алсыг харагч дуран байрлуулан, хотоо сурталчилах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон тохижуулах;
Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг  амралт чөлөөт цагийн цогцолбор болгон өргөжүүлэх;
Хөл бөмбөг, хоккей, гольфийн талбай, усан сан, бассейн, боулинг, морин тойруулгын уралдааны газар байгуулах;
Орон сууцнуудын дундах талбайг иж бүрэн тохижуулах;
Орон сууцны хангамжийг сайжруулан худалдаа, үйлчилгээний төв, машины граж  бүхий 9 давхар орон сууцны хотхоныг барих;
Шинээр баригдах барилга байгууламжийн доорхи подвалийг авто машины дулаан зогсоол /граж/-аар тохижуулах, ил гражгүй болох;
Боловсронгуй болгосон монгол гэр, сууцаар хангах байдлаар орон гэргүй айл өрхгүй болгох;
Хэрлэн голын дагуу зуслангийн газар олгож, зуслангийн байшин барих;
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын томоохон хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд газар олгож, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэхүйц орчин үеийн хийц загвар бүхий оффис бариулах;
Олон улсын худалдаа бараа солилцоо гаалийн баталгаат агуулахын бүсийг Чойбалсан хотод бий болгох ажлыг эхлүүлэх;
Хотын төв зам, Залуус талбай,  орон сууцны дунд болон албан байгууллагын орчны цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх;
Таван давхар байрнуудыг мансардтай болгох замаар орон сууцны тоог нэмэгдүүлэх;
Шинээр баригдах аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны өмнөх талбайд усан оргилуур, мэдээлэл сурталчилгааны зориулалттай өргөн дэлгэц бүхий гадна талбайн электрон самбар байрлуулах;
Монгол үндэсний баяр наадмын түрүү морь, бөх, сурын спортын алдрын ордон, танхимтай болгох, гэрлэх ёслолын  ордон байгуулах;
Хэрлэн голын эргийг нуралтаас хамгаалан  эргийн хамгаалалт болон үерийн далан байгуулах;
Худалдааны төв,  нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дулаан, цэвэр бохир усанд холбосон бие засах газрыг 10-аас доошгүйг байгуулах;
Чойбалсан хотын хатуу хучилттай төв, туслах  замыг шинэчлэн сайжруулах, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж бүхий цогц байдлыг хангах;
Хотын нийтийн тээврийн хэрэгцээнд бүрэн тохижуулсан 2-оос доошгүй автобус гарган, төв ба хойд  засмал замаар, цагийн хуваарийн дагуу маршрутаар үйлчлэх;
Газар олголтын асуудлыг цэгцэлж, гэр хорооллын гудамж талбайг эмх замбараатай болгох, дэд бүтэц, зам барилгын сүлжээнд холбох;
Хотын цэцэрлэгжүүлэлтийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
Аймаг, хотын түүхэн холбогдолтой барилга байгууламжийг тохижуулж, түүхийн ул мөрийн гэрч болгон хадгалах;
Бүсийн төвийн хувьд өвөрмөц нутгийн захиргааны ордонтой болох;
6.2. Сумдыг хөгжүүлэх бодлого:
Стратегийн зорилт 1. Дорнод аймгийн хөгжлийн 4 дэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд сум бүрийн давуу тал, онцлогийг тусгасан  хөгжлийн төлөвлөгөөг  боловсруулж, хэрэгжүүлнэ:
Сумын төвүүдэд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх талбай, цэцэрлэгийг тохижуулах;
Орон нутгийг судлах музейн үзмэрийг шинэчлэх, соёлын төвийг зориулалтын дагуу үйл ажиллагааг нь тогтмолжуулах;
Сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ;
Сумдад богино долгионы FM радионы суваг нээх;
Баян-Уул суманд Онон Балжийн байгалийн нөөц газрыг түшиглэн аялал жуулчлалын бааз, Эрээний модны үйлдвэрийн суурин дээр гэр ахуйн мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулах, жимс, жимсгэнэ тариалан нөөцлөх, савлах;
Халхгол суманд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, загас консервлох үйлдвэр, зөгийн аж ахуй, Буйр нуур, Нөмрөгийн дархан цаазат газрыг түшиглэн аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор байгуулах, малын тэжээл, хадлан бэлтгэн экспортлох;
Баяндун суманд “Наран” булаг, Могойтын рашааныг түшиглэн рашаан, цэвэр усны үйлдвэр, хүнсний ногоо тариалах, арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийх, сүү, цагаан идээний үйлдвэр байгуулах;
Цагаан-Овоо суманд үр тариа, хүнсний ногоо, малын тэжээл тариалах, үйлдвэрийн аргаар хорголжин, багсармал тэжээл бэлтгэх, төл, малын арьс элдэх, анхан шатны боловсруулалт хийх,  Гүн цэнгэлгийн амралтыг өргөтгөх;
Хөлөнбуйр суманд барга омгийн хонийг үүлдэр болгож, шилмэл үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч худалдах, хонины ноос угаах, эсгий, эсгий гутлын үйлдвэр байгуулах,үр тариа тариалах;
Булган суманд сүү, цагаан идээний үйлдвэр, Тугийн сүмийг түшиглэн аялал жуулчлалын бааз байгуулах;
Дашбалбар суманд Чухын амралтын газрыг түшиглэн амралтын газар, Цагаан хөндийн рашааныг савлах, махны жижиг үйлдвэр, малын түүхий эд боловсруулах цех ажиллуулах
Баянтүмэн суманд фермерийн аж ахуй, төмс, хүнсний ногоо тариалах, барилгын түүхий тоосго үйлдвэрлэх, хүүхэд, насанд хүрэгчдийн амралтын газар байгуулах, өргөжүүлэх;
Чулуунхороот суманд Монгол дагуурын тусгай хамгаалалттай газрыг түшиглэн байгалийн аялал жуулчлалын бааз, хүлэмжийн аж ахуйгаар өргөст хэмх, улаан лооль тариалан боловсруулалт хийж савлах, талх, нарийн боовны цех, гахай, тахиа үржүүлэх;
Сэргэлэн суманд үзэмчин омгийн хонийг үржүүлэхийн зэрэгцээ саалийн үхэр, гахай үржүүлэн мах сүүгээр аймгийн төв, суурин газрын хэрэгцээг хангах фермерийн аж ахуй хөгжүүлэх;
Матад суманд хурдан удмын адуу, давхар зогдорт тэмээг өсгөн үржүүлж, Хөөтийн нүүрсийг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулах;
Чойбалсан суманд Утаат Минжүүрийн рашааныг түшиглэн рашаан сувиллын газар байгуулах, тахианы ферм ажиллуулж, үр тариа тариалан,хадлан тэжээл бэлтгэх;
Гурванзагал суманд байгалийн хадлан бэлтгэх, Манлай ван Дамдинсүрэнгийн хөшөө музейг өргөтгөн ахмад үеийн дайчин уламжлалаас суралцах төв байгуулах;
ДОЛОО. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дорнод аймгийн хөгжлийн 5 дахь тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилт 1. Дорнод аймгийн хөгжлийн 5 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд Аялал жуулчлалын салбарын жилийн дундаж өсөлтийг 5 хувьд хүргэн үйлчилгээний салбарт аялал жуулчлалын салбарын эзлэх хувийн жинг тууштай өсгөж аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно:
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх;
Аймгийн аялал жуулчлалын маршрутыг Зүүн бүсийн маршруттай холбон бүсийн аялал жуулчлалыг тууштай хөгжүүлэх; /Хэнтийн Онон, Балж, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Халхгол/;
Хятадын Рашаан хот болон Дорнод аймгийн Сүмбэр орчмоор аялал жуулчлалын шинэ боомт нээх, түүний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх;
Аялал жуулчлалын цогцолбор, бааз байгуулах төслүүдийг боловсруулж, хөрөнгө оруулагчдад санал болгох;
Аялал жуулчлалын гол бүс Хэрлэн, Халхгол суманд дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авах, олон улсын зэрэглэлийн зочид буудал, жуулчдын бааз байгуулах;
Аяллын тогтоосон маршрутын дагуух авто замыг засварлаж, тэмдэгжүүлэх, түр буудаллах дэн буудлын нэгдсэн сүлжээ байгуулахыг дэмжих;
Жуулчдын баазын ойролцоо угсаатны зүйн болон бусад зан үйлийг сонирхуулах, эмнэг мал сургах, эсгий хийх, цагаан идээ боловсруулах, морин аялал хийх, үзэсгэлэн гаргаж үзүүлэх зэрэг арга хэмжээг өргөн зохион байгуулах, энэ чиглэлээр сурталчилгаа явуулах;
Одоо ажиллаж байгаа жуулчдын бааз, амралт, сувиллын газруудыг тохижуулж, музейн үзмэрүүдийг баяжуулах арга хэмжээ авах;
Аялал жуулчлалын анхан шатны менежмент болон хөтөч, гадаад хэлний  сургалтууд зохион явуулах;
Аялал жуулчлалын маршрутын дагуух түүх соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг идэвхжүүлэх;
Зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний газруудыг өргөтгөн тохижуулан зэрэглэл тогтоож,  орчин үеийн стандартад нийцүүлэх;
Аялал жуулчлалын отог, баазуудын менежментийг сайжруулах зорилгоор ажиллагсдыг нь төрөлжсөн сургалтад хамруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх;
Жуулчдын бааз, амралт сувиллын газруудыг нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх;
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, худалдаа, уулзалтуудыг зохион байгуулах;
НАЙМ.  ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Дорнод аймгийн хөгжлийн 6 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гадаад хамтын ажиллагааг зохистой өргөтгөнө.
Стратегийн зорилт 1. Харилцан ашигтай гадаад хамтын ажиллагааг  хөгжүүлнэ:
Аймгийн гадаад харилцааг өргөжүүлэн нэг цонхны бодлого баримтлах хүрээнд бүс нутгийн гадаад харилцааны бие даасан байгууллага бий болгох;
Хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар, БНХАУ-ын Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийн гол аймагтай уламжлалт харилцааг өргөжүүлэх;
Өндөр хөгжилтэй орон АНУ-ын Арлингтон хот, БНХАУ-ын Хунань, Хубие муж, Япон, БНСУ, БНЭУ,  Тайланд улстай цахим тоцоолол, мэдээлэл технологи, ХАА, жижиг дунд үйлдвэр, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах;
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотод Монголын консулын төлөөлөгчийн газрыг 2010 онд байгуулах;
Хятадын талын хөрөнгө оруулалтаар Хавирга хилийн боомтоос Чойбалсан сумын төв хүртэл 80 км хатуу хучилттай зам барих;
Тамсагаас – Баянхошууны боомт хүртэл 200 км хатуу хучилттай замыг гадаадын хөрөнгө оруулалтаар барих;
Монгол улс, БНХАУ-ын хооронд байгуулсан тээврийн хэлэлцээрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах замаар албан байгууллага, бизнес эрхлэгчдийн хэрэглэж буй гуравдагч орны авто машиныг орон нутгийн чанартай боомтуудаар саадгүй нэвтрүүлдэг болох;
Монголын зүүн бүс нутагт Европ Азийг холбосон далайд гарах хувилбар болох БНХАУ-ын Жэнжоү-Фусин-Зүүн хатавч чиглэлийн төмөр замыг Бичигтийн боомт-Баруун урт-Чойбалсан чиглэлээр байгуулж, Хятадын хөрөнгө оруулалттай төмөр замын биеэ даасан байгууллага байгуулах;
Сүмбэр – Рашаантын боомтыг түшиглэн Халх голын районд гадаад дотоодын жуулчид, сонирхогчдын хөрөнгийг орон нутгийн хөгжилд оруулах зорилго бүхий холбогдох хууль, стандартад нийцэхүйц мөрийтэй тоглоомын газар /казино/ байгуулах;
Сүмбэр-Рашаантын олон улсын чанартай боомтыг нээн ажиллуулах, Эрээнцав – Соловьевск, Хавирга- Ар хашаатын боомтуудын дэд бүтцийг сайжруулж, хил дамнасан аялал жуулчлалын сүлжээ бий болгон хөнгөвчилсөн нөхцлөөр хил нэвтрэх асуудлыг шийдэх, Орос, Монгол, Хятад 3 улсын хил орчмын аймаг, бүс нутагт худалдаа арилжаа, эдийн засгийн чөлөөт бүс нээж, аялал жуулчлалын бүстэй холбож өгөх;
Чойбалсан – Тамсаг – Сүмбэрийн чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хоттой төмөр замаар холбогдох;
Хайлаар – Харбин – Чита хотуудтай агаарын зам нээж олон улсын нислэг үйлдэх;
Аймаг, бүсийн үйлдвэрүүдийн брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах зорилгоор олон улсын үзэсгэлэн, яармаг худалдаанд оролцох, зохион байгуулах;
Зүүн хойд Азийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, Эмэгтэйчүүд, хүүхдийн төрийн бус байгууллагын салбар хороог аймагтаа байгуулах;
Экспортын баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар аж ахуй, жижиг дунд үйлдвэр, фермерийн аж ахуй байгуулахад гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник,технологийг  нэвтрүүлэх, нутагшуулах;
Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спортын чиглэлээр оюутан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах, урлаг спортын олон улсын арга хэмжээг зохион байгуулах,гадаад оронд болох үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;
ЕС. ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМ

9.1. Цогц бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх гол үр дүн
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр дараах томоохон үр дүнд хүрнэ: Үүнд:
Эдийн засгийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, аймгийн эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн эзлэх байр суурь дээшилж, үйлдвэрлэл технологийн парк байгуулагдан, ДНБ жилд дунджаар 20-оос доошгүй хувиар өснө. ДНБ-ий 53.4 хувийг аж үйлдвэр, барилгын салбарт, 16.6 хувийг ХАА-н салбарт, 30 хувийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ. Мөн аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий 6.4 хувийг боловсруулах салбарт үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл бий болно. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбар эрчимтэй өснө. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан ХАА-н салбарын үйлдвэрлэл энэ үе шатанд жилд дунджаар 3 хувиар өснө. Мөн аймгийн хэмжээнд ядуурал, ажилгүйдлийг бууруулж, ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг бууруулна.

9.2. Цогц бодлогын хэрэгжилтийг хангах механизм
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд болон энэ баримт бичгийн хүрээнд боловсруулах дэд хөтөлбөр, Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлого, мастер төлөвлөгөө, төслүүдэд тусган хэрэгжүүлнэ.
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогын жил бүрийн хэрэгжилтийг Засаг дарга дараа онд нь багтаан Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнана.
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ  хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:
Эхний үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
Хяналт, шинжилгээ, үнэлгээг аймгийн төрийн захиргааны  байгууллага холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд зохих зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хяналт, шинжилгээ тасралтгүй явагдана.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байх бөгөөд гол анхаарал хандуулах зарим зорилтын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг салбар тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна.
II үе шат: Бодлогын зорилтын дараагийн шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2016 оны 6 дугаар сар);

_________o O o_________